Нарны замын хөдөлгөөнийг маргаашийн 06:00 цаг хүртэл хязгаарлана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Иймд Нарны замын хөдөлгөөнийг 2022 оны наймдугаар сарын 20-ны 23:00 цагаас наймдугаар сарын 22-ний 06:00 цаг хүртэл хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Тиймээс иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.
Сэтгэгдэл