ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 26-наас 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай байна.
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус.
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26-НААС ГУРАВДУГААР САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Хоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.
Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.
Гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл