Трампын засгийн газар буруутгагдаж магадгүй болов

Саудын Арабт болсон 12 цаг орчим үргэлжилсэн Орос, Америкийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ дууссаны дараа ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд “АНУ-ын засаг захиргаа Хар тэнгист гал зогсоох тухай Оросын шаардлагыг харгалзан үзнэ” гэж мэдэгдээд "Ойролцоогоор тав, зургаан нөхцөл байгаа. Бид бүгдийг нь хэлэлцэж байна" гэж мэдэгдэв.
Харин Кремлийн цахим хуудсанд мэдээлснээр Москва Вашингтонтой Хар тэнгист чөлөөтэй нэвтрэх, боомтуудад халдахгүй байхаас гадна нефть боловсруулах үйлдвэр, нефть, хий дамжуулах хоолой, агуулахууд, тэр дундаа түлш шахах станцууд,цахилгаан станц, дэд станц, трансформатор, цахилгаан түгээх систем, атомын цахилгаан станц, усан цахилгаан станц, түүний даланд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон” гэж мэдээлэв. Ийнхүү Германы Батлан хамгаалахын сайд анхааруулж байсанчлан зөвхөн Орост ашигтай хэлэлцээр явагдаж байгаа нь тодорхой болов.
Эр-Рияд хотод болсон хэлэлцээний үр дүнг ВВС-ийн Украин дахь сурвалжлагч Святослав Хоменко: Владимир Зеленскийн “Энэ хэлэлцээрийн талаар дахин олон тодруулга хийх шаардлагатай болно” гэж хэлсэн нь Саудын Арабт болсон техникийн хэлэлцээрийн дүнг үнэлсэн хамгийн зөв тодорхойлолт болов. Учир нь хөлбөмбөг анх бий болгосон англичууд ийм явдлыг “Ливерпуль гэж биччихээд Манчестер гэж уншив” гэдэг гэжээ.
Үнэхээр ч энэ хэлэлцээрийн үр дүн “Тэмээ гэхээр ямаа гэв” гээч нь болов. Учир нь Оросууд энэ хэлэлцээрээр өөрсдийн хамгаалж чадахгүй байгаа байгууламжууд болон тэнгист гал зогсоож, Украины энгийн иргэдийг алж устгахаа үргэлжлүүлсээр байх нөхцөлөөр хэлэлцээ хийх гэж байгаа нь ойлгомжтой болов.
Харин Трампын засаг захиргаа Украиныг орхиж Оросын талыг дэмжээд байвал энэ бүхэн өөрсдөд нь тун ч таагүй байдлаар эргэж магадгүй болоод байна. Учир нь Трампын засгийн газар Путиныг хэлэлцээний ширээнд суулгах гэж нэр хүндийг нь өргөж, ойрын холбоотнуудынхаа эсрэг бодлого явуулснаар өөрсдийнх нь нэр хүнд дэлхий нийтэд Путинтэй ойртож, иргэд нь Оростой адил өндөгний хомсдолд оров.
Хөрөнгийн биржийн үнэлгээ хэдэн долоо хоног дараалан аажмаар унаж,эдийн засгийн агшилт явагдаж, барааны үнэ өсөж, иргэдийн тэтгэврийн мөнгө багасав. Путинтэй нийлж Иран төдийгүй бүр ХАМАС-тай хэлэлцээ хийх гэж оролдсон нь Ойрхи Дорнодын хүчирхэг холбоотон Арабын улсуудын дургүйг хүргэж, Израиль ХАМАС болон Ливан дахь Хезбологийн үлдэгдлийг бөмбөгдөж эхлэв.
Трамп гол асуудал гэж зарласан Хятад улс энэ бүхний эцэст Европын Холбоо болон бүр Япон, Өмнөд Солонгостой ойртож эхлэв.Сандарсан Трамп ХАМАС, Хезбологийн хувь заяаг давтахгүй гэж халдлагаа зогсоогоод байсан Йемений Хуситуудыг энэ сарын 15-нд бөмбөгдөж сүрийг үзүүлэх гэсэн биш Ойрхи Дорнодод “Зүгээр байсан ч бөмбөгдөх юм байна” гэсэн шүүмжлэлтэй тулав.
Ядаж байхад ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын дээд албан тушаалтнууд Atlantic-ын редактор Жеффри Голдбергийг өөрсдийн Houthi PC small groupонлайн чатдаа санамсаргүй оруулж орхисон учир Йемен дэх Хуситуудын босогчдод цохилт өгөх цэргийн нууц төлөвлөгөөний талаар тэдний ярилцсан бичлэг ил болж, олон нийтэд булайгаа дэлгэв.
The Atlantic сэтгүүлийн ерөнхий редактор Жеффри Голдбер нь Трамп, Кремлийн харилцаа, холбооны сэдвийг байнга хөндөж байдаг сэтгүүлч билээ. Харин тэр дээрх явдлын тухай анх MSNBC телевизийн Inside with Jen Psaki нэвтрүүлэгт ярилцлага өгч “Би тохь томоотой хүн учир цэргийн нууцад хамаарах, Йеменд цохилт өгөх талаар тэдний яг юу бичсэнийг тодорхой дурдахгүй, юун тухай бичсэнийг л хэлье. Тэд хаана ямар цохилт өгөх гэж байгаа тухай бичсэн” гэж хэлсэн. Ийнхүү нийтийн сүлжээнд жинхэнэ “бөмбөг дэлбэрэв”.
Үүний дараа Пентагоны тэргүүн Пит Хэгсет сэтгүүлч Жеффри Голдбергийг өөрөө болон Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолз, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Миллер зэрэг 18 хүн оролцдог өөрсдийн Houthi PC small групп чатад мэдэгдэлгүй орсныг үгүйсгээгүй ч “Голдберг бол худалч, бусдыг гутаан доромжилдог сэтгүүлч, худал мэдээ ахин дахин тарааж карьераа өсгөдөг хүн" гээд "Цэргийн төлөвлөгөөний талаар хэн ч мессэж илгээгээгүй, би үүнийг л хэлж чадна" гэж мэдэгдсэн юм.
Иймээс The Atlantic сэтгүүлийн ерөнхий редактор телевизээр ярьснаа батлах, цэргийн нууцад хамаарахгүй, дэд ерөнхийлөгч Венсийн Хуситуудад цохилт өгөх явдалтай холбогдуулан Европын Холбоог хараасан гэх мэт тэдний бичсэн зүйлсийг нийтийн сүлжээнд тавьж Трампын засгийн газрын гишүүдийн булайг олон нийтэд дэлгэж орхив. Үүнээс хамаагүй бага ач холбогдолтой цэргийн нууцыг хувийнхаа и-мэйлээр дамжуулсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон ямар том суудалд орж байлаа!
Иймээс АНУ-ын Конгрессын Ардчилсан намын гишүүд энэ асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардав. Ийнхүү мэргэжлийн байгууллагуудын санал асуулгаар АНУ-ын иргэдийн 60 орчим хувь нь “Трамп Оростой ойртож байгаа нь буруу” гэсэн санал өгсөн дүн улам нэмэгдэх нь тодорхой болов.
Энэ бүх явдлын дараа ирэх жил болох завсрын сонгуулийн үр дүнгээс эмээсэн Трампын өөрийнх нь намынхан Ардчилсан намтай хамтарч “Орос бол эзлэн түрэмгийлэгч улс мөн. АНУ Украины тусгаар тогтнол, 1991 оны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй” гэсэн заалт бүхий хуулийг Конгрессоор хэлэлцүүлэхээр болов.
Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч Дональд Трампын тэргүүлж буй шинэ Засгийн газарт АНУ-ын хуулийн дагуу “Ардчилсан улсуудын газар нутгийг өөрийн улсад нэгтгэнэ гэж заналхийлж, дэлхий нийтэд худал мэдээлэл тараан, гол холбоотон улсуудын итгэлийг үгүй хийн АНУ-ын дэлхийн тэргүүлэх улсын байр суурийг устгасан”, “Хөрш болон бусад холбоотон улсуудтай худалдааны дайн эхлүүлж улсынхаа эдийн засгийн хүчин чадлыг бууруулсан”, “Түрэмгийлэгчид, дарангуйлагчдын нэр хүндийг өсгөж ардчилалд санаатай хохирол учруулсан” гэх хэрэгт буруутгагдах магадлал өндөр болов.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.36] 2025-03-28 11:38:42
Зөнөсөн шар арьс Трамп үхэхийнхээ өмнө дэлхийд балаг тарьж, АНУ ыг муухай харагдуулах боллоо
Зочин [202.9.46.76] 2025-03-29 12:24:56
Учраа мэдэхгүй гөлөг өөрөө үх.
ЗОЧИН [59.153.115.236] 2025-03-28 10:36:16
АМЬДРАЛАА ЭЛЭЭЖ ДУУСЧ БУЙ ЗӨНӨСӨН ӨВГӨН АМЕРИКИЙГ АХИН АГУУ БОЛГОХ БУС БҮР СҮЙРҮҮЛЖ, "ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМАГ МУУ МУУХАЙН ЭЗЭНТ ГҮРЭН" ГЭЖ АНУ-ын ЕР-Ч АСАН РЕЙГАНЫ ХЭЛСЭН ОРОСТОЙ ОЙРТОН НИЙЛЖ, УКРАЙН УЛСЫГ БАЙЛДАН ЭЗЭЛЖ УСТГАХ ГЭСЭН ОРОСЫН ХАРГИС ТҮРЭМГИЙЛЭЛИЙН ЭСРЭГ БААТАРЛАГААР ТУЛАЛДАЖ БУЙ УКРАЙНЫГ БУУЛГАХААР ЧАРМАЙЖ БУЙ ТРАМП БОЛ ЭНЭ ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ДАЙСАН БОЛЖ ХУВИРЛАА. БҮР ХОЛБООТНУУДААСАА Ч ТАСАРЧ ЭХЭЛЛЭЭ. ЗҮЙ НЬ ТРАМП ОРОСТ ХАНДАН: "УКРАЙНЫ ЭЗЭЛСЭН ГАЗАР НУТГААС 1991 ОНЫ ХИЛИЙН ГАДНА ГАР, ЭС БӨГӨӨС БИ УКРАЙНД ОРОСЫН НУТГИЙН ГҮНРҮҮ ЦОХИХ ХҮЧИРХЭГ ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭН, ПУУЖИНГУУДАА ӨГЛӨӨ" ГЭЖ ОРОСЫН ДАРАХ БАЙСАН. ГЭЛЭЭ Ч ГЭСЭН ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ АХИН БОСЧ ТЭНХЭРЭХ ЧАДАДАМЖГҮЙ ШАХАМ БОЛЖ УНАЛАА. ОРОС ЭНЭ ДАЙНД ЯЛАГДВАЛ ЗАДАРЧ БУТРАН ОРОН ТУСГААР УЛС БОЛОХ НЬ БАРАГ ТОДОРХОЙ БОЛЛОО. ҮҮНИЙ ГОЛ БУРУУТАН НЬ ДАРАНГУЙЛАГЧ ПУТЛЕР ЮМ.
Зочин [202.9.40.17] 2025-03-27 20:24:03
Жомбого Трамп
Baatar [66.181.161.152] 2025-03-27 20:23:56
Trump shig udirdagchi Delhiid honor. Gaihaltai udirdagch
зочин [202.9.46.77] 2025-03-27 17:24:09
шар сэмжилсэн зөнөг шаарииг хөөж уавуулуул тарна
Зочин [202.70.44.46] 2025-03-27 13:56:07
Ардчилалын өлгий нутаг юм бол одоо түүнийгээ харуулах цаг нь болжээ
Зочин [122.201.23.75] 2025-03-27 12:02:07
Яг зөв. Тэгэх л гээд байсан юм. АНУ-ыг танихын аргагүй болгож байгаа хүн шүү дээ.
Зочин [202.126.91.37] 2025-03-27 12:00:16
Маш сайхан мэдээ бна . Хаа газар галзуучуудыг нам дарах хэрэгтэй.