Ц.Төрхүү: Эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй


"Улаанбаатар хотын зарим хэсэгт таагүй үнэр үнэртэж байна" гэсэн иргэдийн гомдол нийгмийн сүлжээнд цацагдсан.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү энэхүү үнэрийн эх үүсвэрийг тодорхойлох ажил хийгдэж байгаа эсэх, үнэрийн гарал үүсэл, тархалтын талаар нарийвчилсан судалгаа хийж буй талаар мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ "Нийслэлийн иргэд төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр үнэртэж байна гээд байна. Налайх дүүрэг хүртэл төв цэвэрлэх байгууламжийн үнэр гарахгүй.
Эвгүй үнэртэй холбоотой анхны дуудлага Налайх дүүргээс ирсэн. Үүний дараа Зайсан орчмоос, мөн 120 мянгат дахь Таванбогдын оффисын ойролцоо таагүй үнэр үнэртэж буй талаар мэдээлэл ирсэн.
Төв цэвэрлэх байгууламж 22-ын товчоонд байрладаг. Дээр дурдсан байршлуудтай 30 гаруй км-ийн зайтай байдаг. Цэвэрлэх байгууламжийн ойр орчмоос үнэр үнэртэж байгаа талаар ямар нэгэн дуудлага ирээгүй.
Тухайн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй. Үнэр яг хаанаас гарч байгааг тодорхой мэдсэн зүйл алга. Нийслэлийн бохир усыг хүлээн авдаг шинэ цэвэрлэх байгууламж 2025 онд ашиглалтад орно. Тус байгууламж 250 мянган метр куб усыг хүлээн авах хүчин чадалтай.
Мөн лаг хатаах, шатаах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлд үүсдэг бохирын үнэрийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэчих байх. Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос хойш ашиглагдаж байгаа лагийг гадаа талбайд хатаах аргыг ашиглаж ирсэн.
Харин шинэ байгууламж бүрэн ашиглалтад орсноор лагийг шатаах технологи нэвтрүүлж, бохир усны боловсруулалтыг илүү үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Ийнхүү хоёр жилийн дотор энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж тооцоолж байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.206] 2025-03-26 14:33:04
Улаабаатарынхан ууж идэх нь ихдээд унгас баас их алджийгаатэй холбоотой гэж гадаад дахь лабрротори дүгнэжээ
инженер [202.70.34.115] 2025-03-26 12:40:07
өөрөө очоод хамраараа үнэрлэ дээ мал минь ээ......................яг ноггон атуус бол шинэ шүү гдг шиг шааж бна шүү,,,,,,,,,,,муу ман чинь
Зочин [66.181.179.235] 2025-03-26 08:22:55
yun hotiin manager ve ? boliod udaj b.na shd…hezeenii medee ve esvel ene setguulch solioroo yu
Отгонтэнгэр мэтийн чанаргүй сургууль төгсөгчид [15.235.216.113] 2025-03-26 19:10:31
Чадваргүй, ёс зүйгүй, шуналтай, шантаажчин хүмүүс хувийн Отгонтэнгэр мэтийн чанаргүй сургуулийн сэтгүүлчийн диплом өвөртлөөд энд тэндэхийн сайтад ажилд ордог болсон доо.