О.Алтангэрэл: Хэрвээ баривчилгаа байсан бол баривчилсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой

Aдмин / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож, цагдаагийн байгууллагаас “Ноорог.мн-д хойшлуулашгүй ажиллагаа явуулсантай холбогдуулан мэдээлэл хийв.

"ЭНЭ ХЭРГЭЭР ӨӨР ХОЁР ИРГЭН ХОРИГДСОН ГЭСЭН
МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА"

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ:

-Нэг статистик хэлье. Худал мэдээллийг тараах гэмт хэрэг гэж хэрэг бий. Энэ нь дандаа хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой үйлдэгддэггүй. Субьектын хувьд ч тийм.

Хэвлэл мэдээллийн байгууллагатай дандаа холбодог боловч 2024 он, 2025 оны эхний хоёрдугаар сарын байдлаар олон нийтэд худал мэдээлэл тараасан 476 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 54 нь сэтгүүлч, хэвлэл мэдээлэлтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, 422 хэрэг нь сэтгүүлч, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоогүйгээр бусдыг цахим сүлжээнд доромжилсон, нэр төрд нь халдсан, худал мэдээлэл тараасан гэмт хэргээр явж байгаа учраас заавал энэ хэргүүд хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй нь холбоотой байгаа гэсэн дүгнэлт хийж болохгүй байна.

Баривчилгаа огт явагдаагүй. Хэрвээ баривчилгаа байсан бол Эрүүгийн хуулиар баривчилсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой.

Прокуророос татгалзсан тул энэ үйл ажиллагаа яваагүй. Харин шөнийн цагаар саатуулсан, мэдүүлэг авсан энэ үйл ажиллагаа хуулийн дагуу байна уу гэдэг зовнилыг ойлгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хяналт тавих үүрэг бүхий этгээд прокурор энэ үйл ажиллагаагаа 24 цагийн дотор прокурорт мэдэгддэг. Энэ үйл ажиллагаа явагдсан гэж ойлгосон. Шүүхийн журмаар цагдан хорьж байгаа үйл ажиллагааны дагуу энэ хэрэгт мөн өөр хоёр иргэн хоригдсон гэсэн мэдээлэлтэй байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.202] 2025-03-25 17:34:04

Мөрийтэй тоглоомын гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор хэвлэлийн эрх чөлөө гэж их ярьж байнаа

зочин [59.153.86.103] 2025-03-25 13:36:13

бүх юманд хүний эрх , хэвлэлийн эрх чөлөө гэсээр түүний ард болж бүтэхгүй үйлдэл хууль зөрчилт замхрах вий дээ .өнөөгийн хэвлэл мэдээлэл дэх хувь хүн ,цагдаагийн албан хаагч аль аль цэвэр шудрага байна гэдэг нь эргэлзээтэй монгол улс авилга ,,хулгай ,луйвар залилан ,хууран мэхлэлт гээд муу бүхэн чөлөөтэйгөөр хөгжиж үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт газар аван тэлж байгаа гэхэд хилсдэхгүй болсон .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.