Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийлээ. Тодруулбал, “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийн хүрээнд хийсэн ажлын талаар ярилцлаа.
Өмнө нь буюу 2024 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийснийхээ дараа ОХУ-ын байгалийн хийг Монголоор дамжуулан тээвэрлэх төдийгүй Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангах боломжийг судалж байгаа гэж мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх ажил дуусах төлөвтэй байна.
ОХУ, Монгол Улс хоёрыг олон арван жилийн үр бүтээлтэй түншлэлийн харилцаа холбож байгаа бөгөөд цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхээ ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн онцлон тэмдэглэв.
Хийн хоолой барих нь Орос-Монголын хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг олгоно хэмээн тэрээр онцоллоо. Хоёр тал мөн цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Тухайлбал, Монгол Улсын улсын нутаг дэвсгэрт дулааны цахилгаан станцуудыг сэргээн босгох хамтарсан төслүүдийг хэлэлцсэн. Уулзалтын үеэр эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд Оросын аж үйлдвэрийн стандартыг хэрэгжүүлэх талаар мөн ярилцжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.225] 2025-03-24 16:06:32
Одоо наадах мөнгө цаг үрсэн хоосон ажлаа зогсоороод Эгийн голынхоо асуудлыг хөөцөлд. Энхболд очихоор асуудал шийдэгдэнэ гэж ямар чөтгөр нь шивнэцэн юм бэ. Хэн ч очсон адилхан. Хятад хэзээч манайхаар тавиулахгүй. Манайд газ хэрэгтэй байгаа бол вагон вагоноор зөөгөөд томоохон саванд хадгалаад хэрэгцээгээ ханга. Хятад зөвшөөрөхгүй гэдгийг орос маш сайн мэдэж байгаа. Наадах чинь зүгээр л хэлбэр байхгүй юу. Наад үргүй зардал гаргаж, сүржигнэж баыгуулсан нэгжээ татан буулга. Харж хүлээх хангалттай хугацаа өнгөрсөн шүү.
зочин [103.57.94.58] 2025-03-24 15:51:50
Хийн хоолой Монголоор дайрахгүй гэсэн биз дээ? Эгийн голын усан цахилгаан станц гэдэг шиг л 30 гаруй жилийн настай яриа, хэзээч бүтэхгүй мөрөөдөл юм болов уу? юу вэ?
Зочин [202.9.46.36] 2025-03-24 09:24:42
Орсууд монголоор дамжуулах гээд байхад,хятадууд л дургүй тойруулаад цааргалаад байгаа шүү дээ.Учир нь Хятадууд монголыг эдийн засгаар дэмжих биш хүүтэй зээлээрээ шулжбайх л бодлого баримталж байгаа.Тиймээс тэр луухаануудтайгаа л эрлийзүүдийг уулзуулбал дээргүй юу?
Б [202.179.18.213] 2025-03-23 22:58:36
ТҮҮГЭЭР ЯВСАН ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДАЖ ХЭРЭГҮУЙ ДЭЭ АЙЛААС ХАЙХААР АВДАРАА УАЕХАДАААААА
Монгол [202.179.18.213] 2025-03-23 22:56:04
Манайд нүүрсэнээс хии хангалтай өөриигээ хангайд гадагшаа гаргах нөөц байсаар байхад бас нар салхинаасаа хангаад экспортлох боломж байсаар байна шүү дээ.
Зочин [59.153.114.206] 2025-03-23 22:04:42
Авах гятад нь ам нээгээгүй байхад хөөрцөглөж тэгнэ ингэнэ гэж бурах нь инээдтэй...
Иргэн [66.181.189.194] 2025-03-23 21:58:05
Тэнжглэд хязгаар үгүй ... Монголчуудын ьүүх ыол урвагчдын түүх... Ийм л этгээдүүд Монголйн толгойд ыайхаар Монгол сөнөх нь гарцаагүй
ЗОЧИН [59.153.113.122] 2025-03-23 21:41:06
МОНГОЛ ОРОС 2 УЛС БИШ 3 УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ ШИЙДЭХ АСУУДАЛ ЮМ. ХЯТАД БОЛОХООР "БИДЭНД ЭНЭ ЧИГЛЭЛЭЭРХ ХИЙ ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ. ХАРИН ОРОС ХООЛОЙГОО ТАВИАД МАНАЙ ХОЙД ХИЛ ДЭЭР АВААД ИРВЭЛ МАНАЙХ ХИЙ АВЧ БОЛОХ ЮМ" ГЭСЭН БГАА. СҮҮЛДЭЭ ОРОС МАНАЙХААР БУС АЛТАЙН БНУ-ААРАА, МАНАЙ БАРУУН ХИЛИЙН ЦЭГИЙН ГАДУУР, МОЛНГОЛ-КАЗАКСТАНЫ ХИЛИЙН ДУНДАХ 32км ЗАЙГААР ХЯТАДЫН БАУУН БҮС-ШИНЖААНЬ ТАВИХААР ШИЙДСЭН БАЙГАА. ИЙМД МАНАЙХААР ДАЙРАХ ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХОЙШ ТАВЬСАН НЬ ДЭЭР БАЙХАА.
Зочин [220.195.74.21] 2025-03-23 20:31:44
За тэгээд тэр Уран ухуулахаа больсон нь дээр дээ.
Зочин [66.181.186.213] 2025-03-23 19:05:35
Оросыг үзэн яддаг, бэлтрэг болох Энхболд нь хамаг нууц мэдээллийг Америк ахдаа хүргэж байгаа.
Bold [202.55.188.105] 2025-03-23 16:38:52
Маш чухал уулзалт..Баярлалаа..Амжилт
Зочин [139.5.217.11] 2025-03-23 14:52:51
zov
ZOCHIN [180.150.80.36] 2025-03-23 13:04:35
ENHBOLDIIG BOL DEMJINE SHUU....
Зочин [66.181.185.165] 2025-03-23 12:57:19
Энэ орос ямар албан тушаалтай юм болоо
Иргэг [66.181.177.43] 2025-03-23 11:51:47
Эгийниголын УЦС гээд баахан хүмүүс зүгээр цалин авч зугаалсан Одоо энэ бэлтрэгийн үе шүү дээ ...Үр дүн юу ч байхгүй Хийн хоолой Монголтой хамаарч шийдэгдэхгүй Хятад л ш йднэ Хятад авна гэвэл ,тэгьё гэвэл хийн хоолой бараг Монголоос асуухгүй шууд тавина Зүгээр л дарамталж орхино . Харин тарифаа л боломжтой ыайлгах хэрэгтэй .Одо боль энэ бэлтрэгийг тэжээх гэж бас баахан зарлага гарна Гэхдээ ухна ланх 2 бол үнэхээр мунхагууд юмаа Богино зайны луйварчин шиг л ажиллаж ыайна
Зочин [202.126.91.133] 2025-03-23 11:09:20
Үр дүнгийн талаархи мэдээлэлээ л тавь л даа Хятадыг хүлээлгүй нарийн хоолойгоор Монголын нутаг руу оруулаад ирэхэд Хятад ууд авч ч таараа шүү дээ
Б. Жамц [139.5.218.177] 2025-03-23 11:26:56
Энэ бол дэмий л дээ. Эхлээд Орос, Хятад 2 тохиролцсон байх нь зөв дараалал л даа. Төмөр замын уулзах цэгийг зөрүүлсэн гэж хичнээн яриа боллоо доо. Тэрэн шиг юм хийх дэмий л дээ. Гэхдээ гол гүйцэтгэгч нь манайх биш, Орос болохоор тийм хариуцлагагүй юм хийхгүй байх л даа.