Хоёр Ерөнхийлөгчийн яриа

Aдмин / Гадаад мэдээ

Төрийн тэргүүнүүд Украины асуудлаар дэлгэрэнгүй, илэн далангүй санал солилцов. Владимир Путин Дональд Трампын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, хүний амь нас хохирохоос сэргийлэх хүсэл эрмэлзэлд талархал илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх байр сууриа дахин баталгаажуулж, Америкийн түншүүдтэй хамтран зохицуулах боломжит хувилбаруудыг нягт боловсруулж, иж бүрэн, тогтвортой, урт хугацааны шийдэл гаргахын төлөө бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн хямралын анхдагч шалтгааныг арилгах, Оросын аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхлыг хангах шаардлагатайг онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг дэвшүүлсэнтэй холбоотойгоор Оросын талаас хэд хэдэн чухал асуудлыг тодотгожээ. Үүнд:

• Байлдааны шугам дагуу гал зогсоох үйл явцыг найдвартай хянах механизм бий болгох
• Украинд хүчээр цэрэг татах, Зэвсэгт хүчнийг дахин зэвсэглэх ажиллагааг зогсоох
• Киевийн дэглэмийн гэрээний хэрэгжилтийг үл тоомсорлох, эвдэх явдлаас үүдэх ноцтой эрсдэлүүд

Мөн Курск мужид Украины зэвсэгт бүлэглэлийн гүйцэтгэсэн террорист шинжтэй гэмт хэргүүдийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн мөргөлдөөний хурцадмал байдлыг нэмэгдүүлэхгүй байх гол нөхцөл бол Украины цэрэг дайны дэмжлэгийг бүрэн зогсоох, Киевт тагнуулын мэдээлэл олгохыг зогсоох явдал гэдгийг тодотгов.

Дональд Трамп Украины бүслэгдсэн цэргүүдийн амийг аврах хүсэлт тавьсантай холбоотойгоор Владимир Путин Оросын тал хүмүүнлэгийн дүрмийг баримталж, олзлогдсон Украины цэргүүдтэй олон улсын эрх зүйн дагуу харьцах болно гэдгийг баталлаа.

Орчуулсан Ц.БУЯНЦОГТОО


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.