Трамп "Дайныг 24 цагийн дотор дуусгана гэж тоглосон юм" гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь цэргийн мөргөлдөөнийг 24 цагийн дотор дуусгана гэж өмнө нь хэлсэн түүний үг егөөдөл байсан гэж мэдэгджээ.

Америкийн удирдагч Full Measure нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ ингэж ярьсан байна.

Дайныг 24 цагийн дотор дуусгана гэж амласан талаар түүнээс асуухад АНУ-ын удирдагч "Үүнийг хийнэ гэхэд бага зэргийн егөөтэй байсан" гэж хариулжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр цаашдаа зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Үнэндээ би тохиролцоонд хүрч чадна, энэ тал дээр амжилттай ажиллана гэдэгт итгэж байна” гэж нэмж хэлсэн байна.

Трамп Украины талтай хийсэн гал зогсоох хэлэлцээрийг сануулж, "Оростой энэ талаар тохиролцоонд хүрэхийг хичээж байна" гэж тэмдэглэжээ.

Мөн тэрбээр "Одоогоор бүх зүйл хэвийн явагдаж байна гэж бодож байна. Удахгүй бүх зүйл тодорхой болох бөгөөд энэ нь сайн мэдээ байх болно гэж найдаж байна "гэж хэлсэн байна.

Сануулахад өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп засгийн эрхэнд гарч ирснээсээ хойш 24 цагийн дотор Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжтой гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: KUN.UZ
Ж.БАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.