АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог угтсан богино улаан хивс

Д.Тулга / Улстөр

Канад Улс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог угтан авч, онгоцны шатнаас үргэлжлүүлсэн тавьсан жижигхэн улаан хивс олны анхаарлыг татаад байгаа аж.

Рубиогийн айлчлал нь Дональд Трампын засаг захиргаа ган, хөнгөн цагааны гаалийн татварыг нэмэгдүүлсэн цаг үетэй давхцаж буй.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулсон бол Канадын Сангийн сайд Доминик Леблан лхагва гарагт Америкийн бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулах болсноо мөн мэдэгдээд буй.
Дональд Трамп, Бид жил бүр 200 тэрбум долларыг Канадаас бараа бүтээгдэхүүн авахад зарцуулах шаардлагагүй. Канадаас эрчим хүч импортлох ч хэрэггүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Богино улаан хивс тавьж угтсан нь Канад Улс үл хүндэтгэл үзүүлж буй хэлбэр хэмээн цахим орчинд мэдээллэж буй аж.

Марк Рубио,хоёр хоногийн хугацаанд Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы Гадаад хэргийн сайд нартай уулзаж, АНУ-ын худалдааны бодлогын талаар санал солилцох юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.