18 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийн төлөх НДШ-ийн хэмжээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 792000 төгрөг болж өөрчлөгдөнө. Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байна.
Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792000 төгрөгөөс тооцож сар бүр 106920 төгрөг төлнө.
Үүнээс
- 91080 төгрөгийг улсын төсвөөс,
- Үлдсэн 15840 төгрөгийг 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх өөрөө төлнө гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл