Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсад өнөөдөр (2025.03.10) Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн эхэллээ. Энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох энэ удаагийн зөвлөгөөнд 11 улсын төмөр замуудын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөллүүд оролцож байна.

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь жил бүр хуралдаж тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны (экспорт, импорт, транзит) хэмжээгээ харилцан зөвлөлдөн тохирдог уламжлалтай.

"Улаанбаатар төмөр зам” ХНН 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж иржээ.

Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг.

УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ жил бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр ашигтай бүтээлч хамтын ажиллагаатай холбоотой аж.

УБТЗ 2024 онд 33,4 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүний 12,6 сая тонн нь орон нутгийн, 20,8 сая тонн нь гадаад худалдааны ачаа (экспорт, импорт, транзит) эзэлж байна.

2024 онд УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4,3 хувь, импортын ачаа 4,5 хувь, дамжин өнгөрөх (транзит) ачаа 4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тэр тусмаа ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа үед УБТЗ, Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж, 2024 онд 3144-т хүрээд байгаа нь УБТЗ бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна.

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тэр дундаа тус байгууллагын гишүүн УБТЗ-аар энэ онд хэдий хэмжээний, хэдэн нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Улаанбаатар хотноо 5 хоног хэлэлцэж тохирох ажээ.

May be an image of 4 people and dais

May be an image of 5 people and textMay be an image of 3 people and textMay be an image of 10 people, dais and textMay be an image of 8 people and textMay be an image of 8 people and textMay be an image of 2 people, table and textMay be an image of 4 people, lighting, table and daisБ.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.