“Монголын Цагаан сар” арга хэмжээ зохион байгуулж, монгол өв соёлоо таниулан түгээжээ

Нидерландын Амстердам хотноо 2025 оны гуравдугаар сарын 5-ний өдөр Хааны нэрэмжит Эдийн засгийн нийгэмлэг (Koninklijke Industrieele Groote Club) болон Элчин сайдын яам хамтран “Монголын Цагаан сар” арга хэмжээ зохион байгуулжээ.
Монгол Улсаас Нидерландын Хаант улсад суугаа элчин сайд Л.Болд хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй төлөөлөгчид хүндэт зочноор оролцсон байна.
Нидерландын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид зэрэг 60 гаруй зочид хүрэлцэн ирж морин хуурын аялгуу, хөөмий, бие биелгээ мөн монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн зэрэг Монгол өв соёлоо таниулан түгээжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл