"Халзан бүрэгтэй" төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Цолмонг томилжээ

Газрын ховор элементийн "Халзан бүрэгтэй" төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр дагуу тус компанийн Гүйцэтгэх захирлаар А.Цолмон томилогдож, албан үүргээ хүлээн авчээ.
А.Цолмон ШУТИС болон АНУ-ын Ютагийн их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн. Уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт 17 жил ажиллаж байгаа аж.
Ажлын туршлага
- Энержи Ресурс ХХК – Ахлах геологич, менежер
- Дархан Төмөрлөгийн Үйлдвэр – Геологи, уурхай хариуцсан төслийн менежер
- МНРИК ХХК – Геологи, уурхай хариуцсан дарга
- Халзан бүрэгтэй хөгжлийн сан – Гүйцэтгэх захирал
- Дэлхийн Банк, Вашингтон ДС – Уул уурхайн ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.
Карьерынхаа хугацаанд:
- Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгө оруулалт татахад нөөцийн тооцооллыг баталгаажуулах,
- Засгийн газруудад стратегийн зөвлөмж өгч, салбарын засаглалыг бэхжүүлэх,
- Зүүн Африк, Баруун Балкан, Монгол, Төв Азийн орнуудад эрдэс баялагт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах,
- Критикал минералаар дамжуулан нүүрснээс алгуур шилжих хөтөлбөрүүд болон эрдэс баялгийн салбарын нийтийн бодлого боловсруулах чиглэлээр мэргэшжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.50] 2025-03-09 00:26:57
Бага горьд ухуулахгүй
Зочин [202.126.91.225] 2025-03-09 12:38:32
chi meddeg yumuu
Сонин нэртэй компани уу? [103.57.92.240] 2025-03-08 21:25:04
“МНР ИК” - Монгольская Народная Республика Исполнительный Комитет гэсний товчлол уу?
Орчуулвал … [103.57.92.240] 2025-03-09 00:30:20
“БНМАУ Гүйцэтгэх Хороо” гэсэн утгатай.
Зочин [139.5.217.115] 2025-03-08 17:05:50
Зөвхөн хайгуулын өрөмдлөг хийхэд бусад газраас найм дахин их цацраг туяа ялгарч байгаа шүү .Ухаад эхэлбэл үүнээс илүү нэмэгдэж радон ради гэх дэгдэмхий хий агаарт дэгдэж байгаль орчныг хордуулна . УХУУЛАХГҮЙ ЭЭ
Иргэн [103.57.95.146] 2025-03-08 16:03:47
Ард иргэд санал нийлэхгүй байгаа Монголын баялагийг луйвардаж идсэн гэр бүлийнхэний нэг энд ухах гэж байгаад шалгуулмаар байгаа юм л
Зочин [172.56.203.238] 2025-03-08 15:22:06
34-55 хувиа огоод тосолоо хжрэгжукл. Заваарах юм бол буудна шву