Дулааны үнийг ирэх тавдугаар сарын 16-наас 85 хувиар нэмнэ

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцууллаа. Дулааны үнийг тавдугаар сарын16-наас, халуун хүйтэн усны үнийг есдүгээр сарын 16-наас эхлэн нэмнэ гэв.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Дулааны үнийг 2025.05.16-наас эхлэн 85 хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан. Мөн 2024.09.16-наас эхлэн ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Одоо инфляц улсын хэмжээнд 9.6 хувь байна гэв. Үүнээс урьтаж бодлогын хүүг 10-аас 12 хувь болголоо" гэв.

Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээдэг аж. Айлуудын цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн.


Сэтгэгдэл

Иргэн [124.158.107.6] 2025-03-09 19:29:29

Дулаанаа тоолууртай болгоно уу! Хэрэглэсэн дулаанаа төлмөөр байна. Шударга бус байна.

Иргэн [66.181.187.120] 2025-03-09 11:04:02

Сандал суудлаа бодоод байлгүй цахилгаан, дулаан, автобусны үнэ чөлөөл! Ирээдүй үеийг хорлох эрх түшмэл танд байхгүй.

Зочин [46.212.26.96] 2025-03-09 04:21:28

Юу болоод бнаа, иргэдээ л дээрэлхээд бхын, та нар өөрсдөө зардал тансаг хэрэглээгээ болиочээ, их хурлынхан дугараачээ

Зочин [66.181.190.218] 2025-03-09 01:43:27

Долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба сургалтын төлбөрийг төлөх гэж ам. доллар авах болдог.

Зочин [203.23.49.49] 2025-03-08 22:01:04

Одоо босох цаг болжээ

ЗОЧИН [60.34.125.198] 2025-03-08 15:33:25

ЭНЭ ЗАСАГ БҮХ АЛДАГДЛАА АРД ТҮМНИЙ нуруунд үүрүүЛЭХ, ИНФЛЯЦИ ӨСНӨХӨӨС ӨӨР ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙСЭНГҮЙ ДЭЭ. УНАХ НҮХЭЭ ӨӨРСНӨӨ МАЛТСААР ...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.