Трамп АНУ-ын цэргийн ангиудыг Германаас татаж магадгүй

Доналд Трамп Германаас АНУ-ын цэргийн ангиудыг гаргах, Европт америк цэргүүдийг дахин байршуулах боломжийн талаар хэлэлцэж байгаа талаар "DW" мэдээлжээ.
"The Telegraph" сонин гуравдугаар сарын 7-ны баасан гарагт эх сурвалжийн мэдээллээс иш татан "Унгарт АНУ-ын 35,000 орчим цэргийг байрлуулж магадгүй" гэж мэдээлсэн байна.
Тус сонин, АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны ойрын эх сурвалжууд Америкийн ерөнхийлөгч энхийн гэрээ байгуулахыг чухалчилж байхад европчууд Украиныг Оросын цэргийн түрэмгийллээс хамгаалах ажлаа үргэлжлүүлэхийг шаардаж буйд тэр улам бүр бухимдаж байгааг тэмдэглэсэн талаар мэдээлжээ.
Тэдний нэг нь “Тэд дайныг дэвэргэж байгаад Трамп ихэд ууртай байна. Трамп батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж буй улс орнуудын эргэн тойронд АНУ-ын цэргүүдийг байршуулж магадгүй" гэжээ.
Тус хэвлэлд "Америкийн 160 мянга орчим цэргийн албан хаагч АНУ-аас гадуур байрлаж байна" гэж тэмдэглэсэн байна. Трамп Европ дахь зарим цэргээ дахин хуваарилж, батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлсэн НАТО-гийн орнуудад төвлөрүүлж магадгүй гэж "The Telegraph" бичжээ.
Эх сурвалж: TELEGRAPH, DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.42] 2025-03-09 22:32:52
Жомбого Трамп
зочин [66.181.190.252] 2025-03-09 21:11:24
79 настай энэ өвгөн юу бодоод ямар ашиг тооцоод байгаа юм бол оо? Унгарыг хэнээс хамгаалж 35к америк цэрэг оруулна гэж? 73 настай Путин гуай 2022 оны 2-р сарын 24-ны өглөө үүрээр 4 цагт Украйныг бөмбөгдсөнөөр энэ дайныг эхлүүлж Украйны хэдэн мянган хүний амь нас эрсдэж, эмнэлэг сургууль цэцэрлэг бүр төрөх эмнэлгүүд, эрчим хүчний эх үүсгүүр, гүүр, зах худалдааны төвүүд, орон сууцнууд гээд маш олон тооны объектууд дэд бүтцүүдийг устгасан биз дээ? Эдгээрийн хохирлыг хэзээ, хэн, хэрхэн яаж барагдуулах вэ? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [103.212.116.147] 2025-03-09 17:10:39
Мөнгөний тоо асуудал шийдэх суурь болжийнэ дээ. Наймаачин хүн. Итгэлт шиг л алинд нь өгвөл ашигтай бол.... манай кино үздэг болтой кк
Зочин [103.57.94.226] 2025-03-09 16:02:03
Трамп гэж ёстой бүтэхгүй нөхөр бн шүү....
Зочин [202.9.46.50] 2025-03-09 16:22:51
Хохино. Угаасаа мөхөж байгаа европ шүү дээ. ккк
Зочин [202.126.89.73] 2025-03-09 12:05:24
Яадаг гошного вэ