Трамп: АНУ-ын засгийн газрын мэдэлд 200 мянган биткойн бий

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн засгийн газар ойролцоогоор 200 мянган биткойнтой аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Цагаан ордонд болсон криптовалютуудын форумын үеэр мэдэгдсэн байна.

Цагаан ордны эзэн "Холбооны засгийн газар хэдийнэ хамгийн их биткойн эзэмшигчдийн нэг болсон. Эдгээр хөрөнгө нь холбооны шинэ нөөцийн үндэс суурь болно" гэж онцлон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр Америкийн өмнөх засаг захиргаа "гол төлөв Жо Байден" хэдэн арван мянган биткойн зарсан. Энэ нь өдгөө хэдэн тэрбум ам.доллароор үнэлэгдэх байсан" гэж гомдоллосон байна.

Трампын хэлснээр, одооноос эхлэн АНУ-ын засгийн газар “биткойн зарахгүй” аж.

Цагаан ордны эзэн "Энэ зөв эсэхийг би мэдэхгүй, гэхдээ энэ нь одоог хүртэл зөв хандлага байсан" гэж хэлжээ. Түүний хэлснээр, АНУ-ын Сангийн яам, Худалдааны яам биткойны нөөц хуримтлуулах нэмэлт арга замыг судлах аж.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан.

Хиймэл оюун, криптовалютын талаарх АНУ-ын засаг захиргааны бодлогыг хариуцсан албан тушаалтан, Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухааны зөвлөх хороог хамтран даргалагчаар хөрөнгө оруулагч Дэвид Сакс томилогдсон.

Тэрбээр Х сүлжээнд “Хэдхэн минутын өмнө Ерөнхийлөгч Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Нөөцийг эрүүгийн болон иргэний хэргийн хүрээнд хураан авсан засгийн газрын эзэмшлийн биткоиноос бүрдүүлнэ. Татвар төлөгчдөөс нэг ч цент авахгүй гэсэн үг” гэж бичжээ.

АНУ-ын засгийн газар ойролцоогоор 200 мянган биткоин эзэмшдэг гэх тоо байдаг боловч хэзээ ч бүрэн хэмжээний аудит хийж байгаагүй аж.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.238] 2025-03-08 10:19:21

Биткойн бол луйвар


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.