Трампын бодлого Монгол Улсад хэрхэн нөлөөлж байна вэ

Aдмин / Эдийн засаг

АНУ Зүүн Азийн орнуудтай батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх замаар бүс нутагт Хятадыг тогтоон барих бодлогоо үргэлжлүүлж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Трампын бодлого бодит утгаараа Монгол Улсад олон улсын тусламж, хөтөлбөрүүдийг зогсоосноос үүдэх үр дагавраар нөлөөлж байгаа ажээ. Тодруулбал,

2027 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 12 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөр, “BEST” хөтөлбөрийн хоёр дахь шат болох 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөл”-үүд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Мөн Америкийн засгийн газраас санхүүжүүлдэг олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдээгүй хэвээр байна. Хэрэв төсөл, хөтөлбөрүүд зогсож, олон улсын байгууллагууд хаагдах, эсвэл буурсан тохиолдолд тэдний үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг сорилттой Монгол Улс нүүр тулах нь дамжиггүй юм.

АНУ Азийн бүс нутагт Хятадыг тогтоон барих зорилгоор бүс нутгийн орнуудтай батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх хандлагатай байгаагаас үзвэл Монгол Улстай ч энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа тасалдуулахгүй байх магадлалтайг шинжээчид онцолж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.179] 2025-03-06 15:17:57

Жомбого Трамп


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.