2025 оны гуравдугаар сарын цаг агаарын төлөв

Aдмин / Нүүр

Уур амьсгалын тойм

Гуравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг (Зурaг 1).

Гуравдугаар сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас онцолбол 1985 онд ихэнх нутгаар, ОЖД–аас 2–5°С, нутгийн баруун хагаст 8–10°С–аар хүйтэн байсан бол 1988 онд ихэнх нутгаар, 1999, 2010 онуудад нутгийн зүүн хагаст ОЖД-аас 4–8°С -аар хүйтэн байсан байна. Харин 1979, 1980, 1982, 1983, 1984, 1986, 1987, 1991, 1992, 1994, 1995, 1996, 2001, 2003, 2004, 2005, 2007, 2011, 2012 онуудад ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар хүйтэрчээ.

Ихэнх нутгаар дулаарсан жилүүдийг аваад үзвэл хамгийн дулаан 3 дугаар сар 2018 онд тохиосон бөгөөд ихэнх нутгаар ОЖД–аас 6–8°С–аар дулаан байсан бол 1981, 1989, 1990, 1993, 1997, 1998, 2000, 2002, 2006, 2008, 2009, 2013-2024 онуудад ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байсан байна (Зурaг 2).

Зураг 1. 3–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].

Зураг 2. 3–р сарын агаарын температурын олон жилийн явц

[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

Сарын нийлбэр хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог байна (Зурaг 3).

Харин 1979, 1980, 1982–1986, 1988, 1989, 1992, 1994, 1997-2000, 2002, 2005, 2006, 2011-2015, 2018-2024 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1981, 1987, 1990, 1991, 1993, 1995, 1996, 2001, 2003, 2004, 2007–2010, 2016, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас орсон байна.

Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ (Зурaг 4).

Зураг 3. 3–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]

Зураг 4. 3–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх, Завханы баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Завхан, Ховдын ихнэх, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу,бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–2°С-аар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеээр цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1-2°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3° хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Хэнтийн зүүн, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С-аар дулаан харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.

Зураг 5. 2025 оны 3–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв, С0

[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Зураг 6. 2025 оны 3–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б – хур тунадас ОЖД-аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2025 оны 3–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2025 оны 3–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2025 оны 3–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2025 оны 3-р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжэээ]

ЗӨВЛӨМЖ

Энэ сард нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ийн орчим дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.