Хуулийг мөрдөж, хуулийг биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн

Aдмин / Улстөр

Булган аймгийн улс төр бужигнаад цөөнгүй хонолоо. Засаг Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль болон бусад хуулиудыг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж үзээд Булган аймгийн ИТХ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг мөрдлөг болгон огцруулах шийдвэрийг гаргасан. Бүр тодруулбал, мөн хуулийн 64.2.2-т "Хууль тогтоомж удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн" гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь энэ. Ардын нам ялсан аймгийн ИТХ нь өөрөө Засаг даргаа хуулиудыг удаа дараа зөрчсөн гэж үзээд огцруулчихаад байна.

Гэтэл тус аймгаас тодорсон МАН-ын гишүүн хууль зөрчигч даргыг хамгаалж, үлдээхээр хөөцөлдөж эхэлжээ. Энэ бол хэн нэгний хөөцөлдлөгөөр бүтдэг асуудал, үлддэг суудал огт биш. Улс төрийн шийдэл гэхээсээ илүү хууль ёсны шийдэл гарах ёстой. Хуулийг мөрдөж, хуулийг биелүүлж, хуулийг дээдэлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг гарцаагүй явуулах нөхцөл бүрдсэн. Иргэд нь эсэргүүцээд, ИТХ нь шийдчихээд байхад түүнийг үлдээнэ гэсэн шийд гарвал улс төрийн ойлгомжгүй байдал үүснэ. Мордохын хазгай гэгчээр Булган аймгийн Засаг даргад нэр нь дуулдаж эхлээгүй шахам байхдаа л эсэргүүцэлтэй тулгарсан Д.Пүрэв-Очир ажлаа аваад хоёр сар гаруй хугацаанд ажиллахдаа л Монгол Улсын хуулиудыг уландаа гишгэж, хуулийн байгууллагуудыг үл тоож эхэлсэн.

Ийм хүний асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдэх болно. Хууль зөрчигчийг хамгуулж үлдэх үү хөөж явуулах уу гэдгийг шийдэх торгон агшин Цагаан сарын баяраас өмнө тохиох бололтой. Хэн нэгэн аймгийн Засан дарга болоод Вант улсаа байгуулсан мэт хэмжээлшгүй эрх эдлэн, хууль зөрчиж, дураараа авирладаг явдлыг таслан зогсоох шинэ кэйс болох нь дамжиггүй. Булганчууд шийдвэрийг амьсгаа даран хүлээж байна. Гагцхүү энэ эрхэм албан тушаалдаа үлдвэл хууль зөрчөөд ч хамаагүй Булган аймгийг зайдалж суух хэн нэгэн гишүүний санаархал л биелнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.