ХААН Банк Ховдын хязгаарын 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ

Д.Тулга / Эдийн засаг

НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Таблеттай багш” санаачилгыг ХААН Банк дэмжин ажиллахаар болж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөргардуулан өглөө. Энэхүү санаачилгын хүрээнд Ховд аймгийн 17 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдарч буй 1,000 гаруй хүүхэд гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх хөгжил, боловсролд хамрагдах боломжтой болж буй.

“Таблеттай багш” санаачилга нь алслагдсан хөдөөгийн бага насны хүүхдийг гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамруулах үйлчилгээний хувилбар, арга зүйг хөгжүүлэн өргөжүүлэх зорилготой юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа энэ үеэр “Хүүхэд таван нас хүртлээ насан туршийн дадал, төлөвшлийнхөө 90 хувийг олж авдаг учраас энэ үеийг хүүхдийн хөгжлийн суурь үе гэдэг. Насан туршийн амьдралын чанарыг тодорхойлохуйц энэ чухал үед нь ХААН Банк хүүхдэд чанартай боловсрололгоход нь дэмжлэг үзүүлэхээр “Таблеттай багш” санаачилгыг дэмжин хөдөө орон нутгийн алслагдсан бүсэд буй бага насны хүүхдүүдэд гэртээ ээж, аавтайгаа багшийн чиглүүлгээр суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсын ирээдүй болсонхүүхэд багачуудын сайн сайхны төлөөх энэхүү гэгээлэг үйлсийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн сангийн элчийн хувиар Р.Мөнхтуяа захирал идэвх оролцоотой ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил зудын гамшигт өртсөн хүүхдүүдийн боловсролд зориулан бодит дэмжлэг үзүүлсний дээр алслагдсан бүс нутагт сургууль байгуулж, боловсролынхүртээмжийг нэмэгдүүлэх төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хил хамгаалах ерөнхий газартайхамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар “Таблеттай багш” санаачилгын үр шимээр 12 аймгийн 7,000 гаруй хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагчид гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.