ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана

Д.Тулга / Эдийн засаг

Азийн сагсан бөмбөгийн холбооны Аваргуудын лигт энэ жил эх орноо төлөөлөн оролцох эрх авсан Монголын хоёр багийн нэг болох “Бишрэлт Металл” багийг ХААН Банк албан ёсоор ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Монголын үндэсний дээд лигийн шилдэг багуудын нэг “Бишрэлт Металл” нь лигийн тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн жил үндэсний дээд лигийн дэд аваргаар шалгарч байсан билээ. Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк тус багтай ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүлснээр Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусын дунд энэхүү спортыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

“Бишрэлт Металл” багийн эзэн Д.Буян-Өлзий “Манай баг өсвөрийн улсын аварга, сонирхогчдын "Sprite” лигүүдэд оролцожэхэлсэн цагаасаа тасралтгүй тууштай зүтгэж, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг баг болоод байна. Бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан хүүхэд залууст эерэг нөлөө, үлгэр дуурайл үзүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хувь нэмэр оруулахыг зорьдог. ХААН Банктай хамтран ажилласнаар манай баг зорилго тэмүүлэлдээ ойртох, амжилтаа ахиулахад дэмжлэг болох юм” хэмээн онцоллоо.

Мөн ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх: “ХААН Банк хүүхэд залуусыг дэмжих, тэднийг спортоор дамжуулан зөв төлөвшилтэй болгох, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготойгоор энэхүү хамтын ажиллагааг эхлүүллээ. Бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд залуус спортод дурлан, илүү эрүүл, идэвхтэй амьдралынхэв маягийг сонгоно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 21 аймагт 3x3 сагсан бөмбөгийн 33 стандарт талбай байгуулж, жил бүр орон даяар хүүхэд, залуусын дунд тэмцээн зохион байгуулж байгаа билээ. Мөн ХААН Банк Оюутны лигийн 2024-2025 улирлын ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. Энэ улирлын лигт 32 их, дээд сургуулийн 700 тамирчин, оюутнууд хурд, хүч авхаалж самбаагаа сорьж байгаа юм.

Ташрамд сонирхуулахад, Зүүн Азийн Малайз, Индонез, Тайвань, Монгол зэрэг улсад зохиогдох Азийн сагсан бөмбөгийн холбооны Аваргуудын лигт “Бишрэлт Металл” баг А хэсэгт Малайз, Индонез, Тайванийн шигшээ багтай оноолт таарсан бөгөөд 3-р сарын 25-нд Куала Лумпур хотноо Малайзын лигийн аварга “NS Matrix Deers”-тэй эхний тоглолтоо хийх юм. Үндэсний лигийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ олон улсын лигт тоглох гэж байгаа ньМонгол Улсын сагсан бөмбөгийн 30 жилийн түүхэнд анхны тохиолдол төдийгүй манай тамирчдын хувьд бахдам амжилт юм.

Ийнхүү итгэл, хурд хүч, хамтын өсөлтөөр бид сагсан бөмбөгийн шилдэг баг “Бишрэлт Металл”-тай нэгдлээ.

Спортын өсөлтийг дэмжигч - ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.