Булган аймагт улаанбурхан өвчний нэг тохиолдол батлагдлаа

2025 оны гуравдугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурхны лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр Булган аймгаас бүртгэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол лабораториор батлагдлаа.
Мөн Төв аймгаас улаанбурхны сэжигтэй нэг, Орхон аймгаас сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэнийг тандалт судалгаа, шинжилгээ хийж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхаарууллаа. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утаснаас авах боломжтой.
Сэтгэгдэл