Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн таамаглалын талаар мэдээлнэ

2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
-“Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
-Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.
-Монголын гео мэдээллийн холбоо, Висконсин-Мадисон их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори-тэй хамтран цахим семинар зохион байгуулна.
10:00 цагт:
О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар УНТЭ-д мэдээлнэ.
10:30 цагт:
УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал сэдэвт хурлыг Хууль зүйн хүрээлэнд хийнэ.
11:00 цагт:
“Нээлттэй шүүх” арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
15:00 цагт:
Түлш,эрчим хүч хэлэлцүүлэг, санал асуулга МҮХАҮТ-д болно.
БУСАД
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл