УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно

Aдмин / Улстөр

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны Даваа гаригт 10.00 цагт Төрийн ордны Их хуралдай танхимд болно.

УИХ-ын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр Бямба гаригт таарсан тул хаврын ээлжит чуулганы энэ өдөр нээхээр болсон билээ.

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”,

“Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тусгаад байгаа юм. Харин Улсын Их Хуралд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх, эсэхийг тухай бүр шийдвэрлэж ажиллана.

2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа, Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцох юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2025-03-17 09:39:01

өгөр гүрсэдүүд бүгд ирэх нь үү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.