В.Путин: Украины хямралыг үүсгэсэн шалтгааныг бүрэн устгах ёстой

Украинтай гал зогсоох хэлэлцээр байгуулах санаачилгыг Оросын тал дэмжиж байна, гэхдээ нарийн тодорхой асуудлуудыг зөвшилцөн шийдвэрлэх ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 13-ны орой мэдэгджээ. Путин мөн өдөр Москва хотноо Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзалт хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ хэлэхдээ,
Украины талтай дайсагнасан байдлаа эцэслүүлэх гэсэн санаачилгыг Оросын тал хүлээн зөвшөөрч байна, гэхдээ урьдач нөхцөл нь гэвэл өнө мөнхийн энх тайван байдлыг авчирч, Украины хямрал үүсгэсэн шалтгааныг бүрэн устгах ёстой гэжээ.
Путин хэлэхдээ, "Оросын тал Курск мужийг хяналтдаа байлгаж буй нөхцөл байдалд Америкийн зүгээс 30 хоног түр гал зогсоох санал тавьсан нь Украинд ашигтай. Украин энэ хугацааг ашиглан зэвсгийн нийлүүлэлт хийн, цэргийн байршуулалтаа хэлэлцэх хугацааг олгож байна гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.109] 2025-03-14 17:43:48
ул мөрөө устгах гэсэн башир амиа аргацаасан арга ....