Шүүх яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх яллагдагч З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцсан байна.
Яллагдагч нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан, яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.
Тодруулбал, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.242] 2025-03-12 09:15:43
За болио . Бусдыг үхэж байхад нв ч гаргахгүй байсаар байгаад ялалдаг биздээ. Энэ шүүхийг бүхлээр болих болжээ. бүүр мөнгөний өмнө бүхийчихсөн газар байна.
Монгол [176.3.201.246] 2025-03-12 00:23:46
Маш танил тавилттай хуйвалдааг
Зочин [122.201.31.244] 2025-03-11 17:26:20
Тэгдэг юм, үгсэн хуйвалдаж яриагаа нийлүүлэх арга саам
MCS..н Шүүх [202.55.188.108] 2025-03-11 15:53:24
MCS. ШҮҮХИЙН АМААР НЬ ГАРТАЛ НЬ МӨНГӨ ЧИХСЭН БИЗ
Зочин [202.131.254.10] 2025-03-11 15:06:36
zail