Вулин: Барууныхан сербчүүдийн жагсаалыг Оросын эсрэг ашиглаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Сербийн Шадар сайд Александр Вулин “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “Сербийн оюутнууд болон сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаалыг барууныхан ‘Белградыг Москватай сөргөлдүүлэх’ зорилгоор ашиглаж байна” гэж ярьжээ.

Тэрбээр "Энэхүү эсэргүүцлийн жагсаал багш, оюутнуудын санхүүгийн байдлыг сайжруулахын төлөө бус, харин Сербийн засгийн газрыг унагах, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Сербийн нефтийн үйлдвэрийг үндэсний болгох засгийн газар байгуулах явдал юм" гэж хэлсэн байна.

Сербийн Ассамблей (парламент) пүрэв гарагт Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, улсын их, дээд сургуулиудын санхүүжилт, багш нарын цалинг 16 хувиар нэмэгдүүлэх, боловсролын зардлын 50 хувийг төсвөөс нөхөн олгохоор тусгажээ.

Сербийн Парламентын дарга Ана Брнабич “Энэ нь оюутнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хичээлдээ эргэн орох боломж олгоно” гэж тэмдэглэсэн байна.

Белград болон бусад хотуудад өнгөрсөн Баасан гарагт их, дээд сургууль болон дунд сургуулийн сурагчид, мөн арваннэгдүгээр сараас хойш эсэргүүцлээ илэрхийлж буй сөрөг хүчнийг дэмжигчид жагсаал зохион байгуулжээ. Тэд өнөөдөр буюу гуравдугаар сарын 8, мөн 15-нд дахин жагсахаар төлөвлөсөн байна.

Тус улсын эрх баригчид өнгөт хувьсгал хийх оролдлогыг эсэргүүцэж байгаа бөгөөд Вулин “Белград, Москва хоёрын харилцаа дордох ёсгүй” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.218] 2025-03-09 01:38:14

Америкчуудад дахин бөмбөгдүүлж байж ухаарах уу? Монголчууд ч гэсэн зөвхөн цагаан Америкчуудад дуртай шүү дээ.

Зочин [139.5.217.115] 2025-03-08 17:01:48

Барууныхан иймэрхүү ажиллагаа З/Б даа гарамгай . 2014 онд украйнд өнгөт хувьсгал ( майданы ) хийж украйнчуудыг дайнд турхирсан байдаг ..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.