Оны онцлох "Lady entrepreneur-2025" цомын эзэд тодорлоо

Aдмин / Эдийн засаг

Эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ шалгаруулан өргөмжилдөг “lady Entrepreneur-2025” ёслолын ажиллагаа болов.

Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Голомт Банкны ерөнхийлөгч, Г.Ганболд, Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх төслийн багийн ахлагч Стефан Мозер нар оролцож, үг хэлсэн юм.

Зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга, ноён Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Люү Жинжи,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын нарийн бичгийн дарга Цэвэр, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн түншлэлийн мэргэжилтэн, хатагтай Маргарета Жаклин Ван Дэр Вүүд, Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх төслийн хувийн хэвшлийн хөгжил хариуцсан зөвлөх Карл Круг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн болон Тэргүүлэгч эмэгтэй гишүүд оролцов.

“lady Entrepreneur” арга хэмжээг МҮХАҮТ 1998 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд Гран При цомын эзнээр Мон крем,Петровис, Наран трэйд, Хатан сүлжээ, Монполимет, Денимон зэрэг компанийн захирлууд энэхүү нэр хүндтэй шагналын эздээр шалгарч байжээ.

Оны онцлох "Lady entrepreneur-2025" цомын эзэд

-“Үндэсний үйлдвэрлэгч” Lady Entrepreneur Гоёл Кашмер ХХК Гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа

-“Үйлчилгээ”-ний Lady Entrepreneur Юнисервис Солюшн ХХК Гүйцэтгэх захирал Цэрэндашийн Алтанцэцэг

-"Хөрөнгө оруулагч Lady Entrepreneur Мэйжик Тек Монголиа ХХК Гүйцэтгэх захирал Раднаагийн Хонгорзул

-“Экспортлогч” Lady Entrepreneur Xанбогд Кашимер XXК Ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг

-“Импортлогч” Lady Entrepreneur Нано Интернэйшнл ХХК Ерөнхий захирал Болдын Бүжинлхам

-“Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” Lady Entrepreneur БОСА Кондитер ХХК Монконди үйлдвэрийн үүсгэн байгуулагч БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Батбаярын Нандинчимэг

-“Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч” Lady Entrepreneur Монос Хүнс ХК Гүйцэтгэх захирал Агваандоржийн Отгондарь

-“Гарааны бизнес эрхлэгч” Lady Entrepreneur Говидара ХХК Үүсгэн байгуулагч Батсуурийн Цэнгэлмаа

-“Жижиг дунд бизнес эрхлэгч” Lady Entrepreneur Алко Продлайн ХХК, Ерөнхий захирал Батсайханы Дөлгөөн

-“Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” Lady Entrepreneur Монкрем ХХК Ерөнхий захирал Эрдэнэбатын Уранчимэг

-“Шилдэг хамтын ажиллагаа хөгжүүлэгч” Lady Entrepreneur “Монголын экспортын кластерын сүлжээ” ТББ Гүйцэтгэх захирал Наранхүүгийн Сарангуа

-МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал Юү Эс Кэй Тауэр ХХК Ерөнхий захирал Нямжав Ууганцэцэг

-Lady Entrepreneur-2025 Гран-При Алтан цомын эзэн ХААН БАНК Гүйцэтгэх захирал Рэнцэнбатын Мөнхтуяа нар тус тус хүртлээ.

May be an image of 3 people and text

May be an image of 6 people, newsroom, dais and textMay be an image of 3 people and textMay be an image of 4 people and text that says 'BRECOSL 吉 A i ® www.mongalchamber.mn'May be an image of 4 people and textMay be an image of 4 people and textMay be an image of 6 people and textMay be an image of 3 people, dais and textMay be an image of 6 people and textMay be an image of 4 people and textMay be an image of 4 people and textMay be an image of 4 people and textMay be an image of 3 people and textД.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.