Хөрөнгө оруулагчийн зурхай - 2025

Монголчууд могой жилд ухааны үүд дэлгэрнэ гэдэг. Бизнес, санхүү, бусад ажил мэргэжлийн хүн бүр шинэ онд амжилт ололт, аз ивээнэ гэдэгт итгэл дүүрэн буй биз ээ.
Өрнийн зурхайд ихэнх хүмүүс энэ жил амьдралд хандах хандлагаа эргэн харж, өмнө нь анзаараагүй олон боломжийг өөртөө нээж, мэргэжлийн хувьд өсөж, хувийн амьдралаа өөрчилнө хэмээн буужээ. Үүнд:
♈ Хонь: Эрсдэлд дуртай, хурдан ашиг хайгч. Хэлбэлзэл ихтэй хувьцаа, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт тохиромжтой. Томоохон өсөлтөд зоригтой хөрөнгө оруулдаг. Хэрэв та бизнес эрхлэх талаар бодож байгаа бол "бухын эврээс барьж, үйлдэл хийх" цаг болжээ. Өөртөө итгэж, баяр баясгалан авчрах бизнесийг хөгжүүл. Аз таны талд!
♉ Үхэр: Найдвартай, тогтвортой хөрөнгө оруулалтыг эрхэмлэдэг. Урт хугацааны ашиг, бага эрсдэлийг чухалчилдаг. Судалгаанд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Та амьдралын эмх замбараагүй байдал, гэнэтийн өөрчлөлтүүдээс залхаж байгаа бол бидэнд сайхан мэдээ байна. Тогтвортой байдал, өсөлтийн цаг иржээ. Таны тэвчээр урт хугацааны зорилгодоо хүрэхэд тань тусална. Өөртөө болон ур чадвартаа хөрөнгө оруулалт хий - энэ нь үргэлж үр өгөөжөө өгдөг.
♊ Ихэр: Сониуч, эрсдэлд дуртай ч тогтворгүй. Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж, алдагдлаас сэргийлэх шаардлагатай. Богино хугацаанд ашиг хайх нь эрсдэлтэй. 2025 онд аз хийморьтой байна. Ашигтай түншлэл болж хөгжих сонирхолтой танилууд таныг хүлээж байна. Туршилт хийхээс бүү ай, ердийнхөөсөө давж, шинэ санаа гаргаж, зоригтойгоор хэрэгжүүл. Бусдын шүүмжлэлийг сонсоход илүүдэхгүй.
♋ Мэлхий: Хуримтлал, санхүүгийн аюулгүй байдлыг чухалчилдаг. Урт хугацааны тогтвортой өсөлтөд төвлөрдөг. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтад болгоомжтой ханддаг. 2025 он өөрчлөлт, шинэ боломжуудын үе. Та шуурганд хөлөг онгоцоо итгэлтэйгээр удирдаж буй ахмад шиг өөрийгөө мэдэрнэ. Гэвч хэт их ачаалал үүрэх хэрэггүй. Ажлаа хуваарилж, ойр дотны хүмүүс, хамт ажиллагсдаасаа тусламж хүсч, амарч, завсарлага аваарай.
♌ Арслан: Том мөрөөдөлтэй, зоригтой хөрөнгө оруулагч. Шинийг санаачлагч, урт хугацааны ашигт анхаардаг. Бизнес санаа хэрэгжүүлэхдээ хөрөнгө босгохоос эмээдэггүй. 2025 онд Арслангийн ордныхон урьд өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй болж, шинэ амжилтад хүрнэ. Бизнесээ өргөжүүлэх, эсвэл олон улсын түвшинд хүрэх боломжтой. Гэхдээ аливаа өөрчлөлт уян хатан байдал, хурдан дасан зохицох чадвар шаарддагийг санаарай.
♍ Охин: Судалгаанд суурилсан, нягт төлөвлөгч. Логик сэтгэлгээгээр хөрөнгө оруулалт хийдэг ч шийдвэр гаргахад удаан. Тодорхой хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг. 2025 онд бизнесээ өргөжүүлэх, бэхжүүлэхэд туслах найдвартай түншүүдтэй болно. Жилийн дундуур гэнэтийн саналууд гарч ирж болзошгүй ч яарах хэрэггүй. Алдаа гаргахаас зайлсхийж, зорилгодоо хүрэхийн тулд анхаарал болгоомжтой бай.
♎ Жинлүүр: Тэнцвэрийг эрхэмлэгч, тансаг хэрэглээнд дуртай. Санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Гэнэтийн нөхцөл байдалд бэлэн мөнгөний нөөц бүрдүүлдэг. 2025 онд жинлүүр нэрэндээ бүрэн нийцнэ. Маш эв найртай, тэнцвэртэй байна. Азын гараг Бархасбадь бүх асуудалд тусална. Таны буулт хийх чадвар нарийн төвөгтэй асуудлуудыг хялбархан шийдэж, зөрчилдөөн үүсэхэд хүргэдэг маргаан, үл ойлголцлоос зайлсхийх боломж олгоно. Ажил мэргэжилдээ өсөж дэвжих, зоримог санаагаа хэрэгжүүлэх сайхан үе.
♏ Хилэнц: Нууцлаг, дүрэмд баригдалгүй хөрөнгө оруулдаг. Зах зээлийг сайтар судалж, зөн совиндоо итгэдэг. Ашиг олохдоо тайван, хянуур ханддаг. Өөрчлөлт, шинэ эхлэлүүдийн үе. Танд багагүй бэрхшээл тулгарах ч түүнийг даван туулах, хүч чадал, нөөц их байна. Хамгийн гол нь тайван байж, өөртөө итгээрэй.
♐ Нум: Санхүүгийн эрх чөлөөнд татагддаг. Тогтмол хөрөнгө оруулалтаар урт хугацааны өсөлтийг эрхэмлэдэг. Эрсдэлтэй зах зээлд болгоомжтой ханддаг. 2025 онд ажил, бизнесийн амжилтад хүрч чадна. Туршилт хийхээс бүү ай. Төсөвлөх чухал гэдгийг сана. Хэт их зарлага гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Жижиг ололт амжилтын төлөө ч өөрийгөө магтахаа бүү мартаарай, Учир нь агуу зүйл жижиг алхмуудаас эхэлдэг.
♑ Матар: Тогтвортой, сахилга баттай хөрөнгө оруулагч. Эрсдэл багатай, төрөлжүүлсэн хөрөнгө оруулалтыг чухалчилдаг. Ирээдүйдээ ухаалаг төлөвлөдөг. 2025 онд шаргуу хөдөлмөрлөж, амжилт бүтээлээр дүүрэн байна. Таны шийдэмгий, сахилга бат зорилгодоо хүрэхэд тусална. Жилийн дундуур ажлын ачаалал ихсэж, хурдан шийдвэр гаргах, шаргуу ажиллах шаардлагатай болно. Заримдаа завсарлага авч, амрах хэрэгтэй.
♒ Хумх: Инноваци, нийгмийн төсөлд хөрөнгө оруулдаг. Өглөгч зангаасаа болж эрсдэл хүлээх магадлалтай. Мэргэжлийн зөвлөгчтэй ажиллах нь үр дүнтэй. Бизнесээ мэдэгдэхүйц хөгжүүлж, өргөжүүлэх бүрэн боломжтой. Санхүүгийн хувьд энэ жил тогтвортой орлого, амжилттай бүтээлч төслүүдийг амалж байгаа ч хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжлох хэрэгтэй. Өөртөө зав гаргаж, өөртөө мөнгө зарцуулаарай.
♓ Загас: Урт хугацааны хөрөнгө оруулалтыг эрхэмлэгч. Хэт гэнэн байдал, богино хугацааны ашиг хайхаас зайлсхийх хэрэгтэй. Санхүүгийн удирдлагад мэргэжлийн туслалцаа шаардлагатай. Бизнесийн хувьд сонирхолтой үе хүлээж байна. Шинэ төсөл, саналууд гарч ирэх бөгөөд зөн совин танд хамгийн сонирхолтой, ашигтайг сонгоход тусална. Шинэ зүйл туршихаас бүү ай. Энэ нь гэнэтийн амжилтанд хүргэж болзошгүй.
Эх сурвалж: OZON SELLER
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл