Д.Трамп: Европын бараанд 25 хувийн татвар ногдуулна

Aдмин / Гадаад мэдээ

Европын авто машин болон бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт мэдэгджээ.

Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойших Засгийн газрын анхны хуралдааны үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид шийдвэрээ гаргасан, энэ талаар удахгүй мэдэгдэл хийнэ. Татварын хувь хэмжээ ерөнхийдөө 25 хувь байх бөгөөд авто машин болон бусад бүх бараанд хамаарна” гэлээ.

Үүний зэрэгцээ Америкийг өөрийн тусын тулд ашигласаар хэмээн Трамп Европыг буруутгажээ. “Тэд бидний машиныг худалдан авдаггүй. Тэд манай фермерүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ч бараг худалдаж авдаггүй. Харин бид тэднээс бүх барааг нь худалдаж авдаг” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Европын Холбоог /ЕХ/ АНУ-ыг хууран мэхлэхийн тулд” байгуулсан гэж мэдэгджээ. ЕХ одоогоор авто машины импортод 10 хувийн татвар ногдуулж байгаа нь Америкт тогтоосон 2.5 хувийн татвараас дөрөв дахин их юм.

Хариу арга хэмжээ авахаа ЕХ мэдэгджээ

ЕХ-ны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын Комисс хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд, дэлхийн хамгийн том чөлөөт зах зээл болох тус холбоо “АНУ-д ашиг тусаа өгсөөр ирсэн” гэжээ.

ЕХ-ны нэгдсэн зах зээл нь “худалдааг хөнгөвчилж, АНУ-ын экспортлогчдын зардлыг бууруулж, 27 орны стандарт, зохицуулалтыг уялдуулсан” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“ЕХ чөлөөт, шударга худалдаанд учирч буй үндэслэлгүй саад тотгоруудын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Э.Хулан


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.188] 2025-02-27 16:29:43

БӨГСНИЙ НҮХ ТРАМП


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.