Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг баталлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд 110 гишүүн оролцсоноос 98 нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжжээ.

Ингэснээр 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсан хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудал төрийн талаасаа эцэслэгдлээ.

Хэлэлцээрийг соёрхон баталсан тул одоо бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, компани хоорондын гэрээнүүд хийгдэж, ажлыг энэ хавартаа багтаан эхлүүлж, 2027 онд дуусгах боломж бүрдэж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бус олон нөлөөлөл үзүүлэх энэхүү Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь хил холболтын төсөл юм.

Цаашлаад өмнөд хөрштэйгээ гурав, дөрөв, тав дахь буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд гэж төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төсөл хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
Бүтээн байгуулалтыг 1.9 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2027 оноос төмөр зам холбогдон, ашиглалтад орно.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.115.236] 2025-03-28 12:12:30

ХИЛИЙН ГАЦАА 17 ЖИЛ БИШ,ТТ ГС ТЗ-ыг 2020 онд ӨРГӨН ЦАРИГААС БАРЬСНААР ЭХЭЛСЭН.1 УЛС 1 ЦАРИГ,МОНГОЛ ГАНЦ ӨРГӨН ЦАРИГ ГЭСЭН ШИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ.ХЯТАДТАЙ 2014-2015онд БАЙГУУЛСАН ТЗ-ын ГЭРЭЭ,УИХ-ын 2014оны 64-р ТОГТООЛЫН ДАГУУ НАРИЙН ЦАРИГААР БАРЬСАН БОЛ ЭНЭ ГЭРЭЭ ХИЙГДЭХГҮЙ/ХИЛИЙН ЦЭГ Л ТОХИРОХ БСАН/,5ТОЛГОЙН 2 ТОЛГОЙГ ХЯТАДАД ӨГӨХГҮЙ,БООМТ ХООРОНД ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ӨРГӨН ЗАМ,БООМТУУДАД БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖУУД БАРИХГҮЙ,ТТ-д ӨРГӨН ЗАМЫН ХЭДЭН 1000 ВАГОН,ЗҮТГҮҮР АВАХГҮЙ,ДЕПОНУУД БАРИХГҮЙ БАЙСАН."ОУ-ын ТЗ-ын ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА"-ын ГИШҮҮН ОРНУУДЫН"ОУ-ын ТЗ-ын ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР"-ийн ДАГУУ ХЯТАДЫН ЗҮТГҮҮР ВАГОН ТТ-д ИРЖ АЧИГДАН ШУУД ХИЛ ГАРАХ БАЙСАН.ТЗ-аар ГАРГАХ НҮҮРС 5-8-хан сая ТН БОЛЖ,ЗҮҮН 7 БООМТООР НЬ ХЯТАДРУУ ОРОХ НҮҮРСНИЙ 1/3-ийг 40% ХЯМД ТЭЭЖ ЗӨА,ЯПОН,ӨСОЛОНГОСТ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖИЙГ ҮҮРД АЛДСАН.ЖИЛ БҮР МАНАЙ ҮРГҮЙ ЗАРДАЛ ХЭДЭН ИХНАЯД ГАРНА.ХИЛ ДЭЭРХ ХҮН МАШИНЫ ТОО 2 ДАХИН ӨСНӨ.ЦАРИГ ӨӨРЧЛӨЛТ,ГАРАХ ҮРГҮЙ ЗАРДЛУУД,ҮҮНД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХИЙГ ЗААВАЛ ЯРИХ БАЙСАН

Зочин [66.181.178.78] 2025-03-27 16:31:29

Орсон хойно нь л орлоо гэе.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.