ЗГ: Атрын IV аяныг эхлүүлэх шийдвэр гаргалаа
.jpeg)
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар "Атрын IV" аяныг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутгуудад ажиллана.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь зөвшөөрөлтэй холбоототой. Өнгөрсөн хугацаанд Зөвшөөрлийн хуулийн дагуу 371 зөвшөөрөл байсан. Зөвшөөрлийн хуулийг давсан Засгийн газры тогтоол, шийдвэр, сайдуудын тушаал, захиргааны хэм хэмжээний актуудыг цуцалсан. Өнөөдрийн байдлаар 50 захиргааны хэм хэмжээний актыг бүрэн цуцалсан. Ингэснээр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй авах, давхардсан чиг үүргүүд арилсан. 170 зөвшөөрөл бүрэн цахимжсан.
Зөвшөөрөл авах гээд очихоор иргэний үнэмлэх нэхэж, нотариатаар батлуулахыг шаарддаг, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхдэг байдал анхан шатанд байгаа гэх гомдол 11-11 төв дээр ирдэг. Өнгөрсөн долоо хоногт 72 гомдол, санал ирсэн. Үүний 80 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой байсан.Бид 172 зөвшөөрлийг цахим системд шилжүүлсэн. Гэвч төрийн анхан шатанд дээр бичиг баримт шаардаж байгааг иргэд хэлж байна. Тиймээс яамдуудад тухайлан үүрэг чиглэл хүргүүлж, холбогдох хариуцлагын арга хэмжээг авна. Төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй байх үүднээс цахимжуулах асууудлыг бүрэн шийдэж байгаа. Нөгөө талдаа явцын хяналтын асуудлыг сайжруулах ёстой. Зөвшөөрөл авахдаа хүнд суртал үүсгээд дараа нь ямар ч хяналт тавьдаггүй. Энэ бүх зохицуулалтыг тусгасан Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дүрэм журмын түгжрэлийг тайлж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ" гэв.
Сэтгэгдэл
зочин [103.57.93.167] 2025-03-27 20:53:52
Заавал ийм аян зарлах ёстой юу? эсвэл юу вэ?