О.Алтангэрэл: Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ үеэр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах Засгийн газрын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, "Энержи ресурс" ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү тогтоол гарах болсон хуулийн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх, Засгийн газрын хуралдаанаар орох процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн нь хууль бус учраас хуульд нийцүүлэх ёстой.
Энэ эрх нь гагцхүү УИХ-д байдаг учраас УИХ-аас тогтоол баталж, Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор боллоо" гэж мэдээлэв.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сард Тавантолгойн Ухаа худагийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон.
Тэрбээр 30 жилд 132 их наяд төгрөгийн ашиг олдог Ухаа худагийг “Энержи ресурс“-д үнэгүй өгсөн. Энэ бол жинхэнэ нүүрсний хулгай. Оюун-Эрдэнэ ээ, баялгийн санд дутаад байгаа мөнгө чинь энд байна. Мөнгөө олж ав” хэмээн шүгэл үлээсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Irgen [202.9.40.146] 2025-03-06 20:55:46
Z.Enhbold bol estoi medleg.chadvar.zangarag duuren hun .de.Ymarch ajliig tultal hiine.Er n ediin zasagiin.matimatik.tooni uhaand suraltsaagui.tugssen surguulugui nuhduud tur barij.ulsuin ediin zasag udirdana hj uo baihav.Hudlaa yriad yriad bn.Yg hamar doroo bga SU.Batboldiig 1 udaa ch yrihgui.huuramch uomnuud.Tgd helsen yrisan huniig uhej unatal shalgaj.muu muuhaigaar helj bdg iim Ulsiin ES.tuunii doorhi nohoinuud .Eersdiihee aldaag ehleed shalga.
Зочин [60.34.125.198] 2025-03-06 19:43:29
2008 онд ХЭН хууль зөрчөөд өгчихсөнийг тогтоож түүнд хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. "Энержи ресурс" өгснийг нь гарын үсэн зураад авсан бна. Тиймээс хариуцлага хүлээхгүй, одоог хүртэл олсон ашгаас төрд хувь төлөхгүй юм бна. Яагаад гэхээр ГЭРЭЭ-нд нь тийм зүйл байхгүй болов уу. Харин одооноос цаашдаа яахыг хэлэлцээ хийж шийдэх нь зөв. Гэхдээ "Энержи ресурс"-ийн барьж байгуулсан бааз, үйлдвэр, тоног төхөөрөмжийг үнэлж төр авах хувь хэмжээгээр төлбөр төлөх үү, эсвэл ийм хэмжээгээр нэмэлт Х/О-т хийх үү гэдэг асуудал гарна. Мөн УХАА ХУДАГ ОУ-ын хөрөнгийн зах зээлд гарчихсан, гадныхны хувь эзэмшил бгаа учраас хэлэлцэж тохироход хэцүү дээ. Хэлэлцээ мухардалд орж ОУ-ын арбитрын шүүхэд хандацгаана. Энэ нь хэдэн жил ч үргэлжлэж магад. Хэцүү дээ..
Зочин [139.5.219.226] 2025-03-06 20:12:38
Shuud huraa mungiig ni shuud baritsal cham shig hun jijigdene
З.ЭНХБОЛД [103.212.119.144] 2025-03-06 18:16:34
ХООСОН ДАНХЫГ ТАНХИМЫН ХЭДТЭЙ НЬ ЯАЧИЖ ХОШГОРУУЛЖ БОЛНО !!!