Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлийн тоглолт өнөөдөр болно

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлийн тоглолт өнөөдөр (2025.03.06) болно.
АПЭС-ын залуус “Уурхайчид”-ыг, “Завхан Бродерс”-ынхан “Сэлэнгэ Бодонс”-тай тоглосноор энэ улирлыг хаах юм. Улмаар энэ сарын 9-ний ням гаргаас плей-оффын тоглолтууд эхэлнэ. “Хүлэгүүд” 19 хожил, найман хожигдолтойгоор улирлыг тэргүүлжээ.
Тэд өнөөдрийн тоглолтоос шалтгаалан “Уурхайчид”, “Дархан Юнайтед”-ын аль нэгтэй нь плей-оффт таарах бол “Бишрэлт Металл” долоо дараалсан хожлынхоо ачаар улирлыг хоёрдугаар байраар өндөрлүүлж буй бөгөөд өнөөдрийн тоглолтын үр дүнгээс шалтгаалан өрсөлдөгч нь тодорно.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн лигийн аваргын төлөөх цувралын ээлжит тоглолт өнөөдөр болно. “Омни Хүлэгүүд”-ийн бүсгүйчүүд “Улаанбаатар Амазонс”-той хоёр дахь жилдээ финалд таарч байгаа бөгөөд цуврал 2:2 байгаа юм. Тиймээс өнөөдөр хожсон нь аваргын цом өргөхөд нэг алхам ойртоно.
Сэтгэгдэл