Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн

Койны ханш огцом өсөж, тэрбумтан болсон
Төгөлдөрийн Болормаатай ярилцлаа.
-Та амжилтад хүрсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Хүн нас насандаа амьдралаас ухаарал авдаг. Би 40 хүрч байхдаа ээжийн минь тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгааг хараад, би цаашид юу хийх вэ гэж бодсон. Ээж минь урагшаа халуунд яваад, нэг их том “гахай” чирээд ирдэг. Хөхөө өвлийн хүйтэнд нөгөө авчирсан юмнуудаа зарна гээд Нарантуул дээр зогсоно. Тэгээд надад “Би ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт тэтгэвэрт гарна. Тэр үед би бас ийм байвал яана” гэсэн айдастай, түгшүүртэй бодол төрсөн.
Ирээдүйгээ ийм байлгахгүйн тулд одооноос би юу хийх вэ гээд эрэл хайгуулд гарсан. Хамгийн гоё нь юу вэ гэхээр, надад Батла гээд найз маань нэг ном өгсөн юм. АНУ-д хөрөнгө оруулалтын сантай Дэвид Бах гэдэг хүний бичсэн, орчуулгын “Ухаантай эмэгтэй баяжиж чадна” нэртэй ном. Одоо энэ ном худалдаанд байдаг, гэхдээ өөр хавтастай болсон байна лээ.
-Тэр номоос та юу олж авав?
-Хавтсан дээр нь та ухаантай эмэгтэй байж чадна. Та аялмаар байна уу, та санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна уу, та өөртөө итгэлтэй баймаар байна уу гээд миний хүсээд байсан бүхнийг хавтсан дээр нь эргэн тойрон бичсэн байсан болохоор би энийг яадаг ч байсан унших ёстой юм байна гэж бодоод уншсан. Гэхдээ тэр номыг дундаас нь цааш уншаагүй.
-Яагаад тэр вэ? Сонирхолгүй болчихсон юм уу?
-Америк, Англид хөрөнгийн зах зээл маш эрт хөгжсөн түүхтэй шүү дээ. Тэгтэл манайд тэр номон дээр бичсэн санхүүгийн хэрэгслүүд нь байхгүй байсан юм. Хадгаламжийн вексель, хөрөнгө оруулалтын сан гээд миний мэдэхгүй маш олон хэрэгсэл байсан. Банкин дээр очоод “Танайд вексель байдаг юм уу” гэх зэргээр асуухаар теллерүүд нь ч мэддэггүй байсан. Бас "Хөрөнгө оруулалтын сан бий юү" гээд асуухаар мэдэх хүн байхгүй байсан. Тэр номоос би ганцхан л юм ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр “Тэнэг хүн мөнгөө банкинд хадгалуулдаг юм аа” гэж бичсэн байсан. Би их гайхсан. Яагаад тэнэг гэж вэ гэж бодсон.
-Бидэнд байгаа мөнгөө хадгалж, өсгөх боломж ганцхан банкны л хадгаламж?
-Тийм ээ. Хүүгээрээ мөнгөө өсгөнө. Энэ л мундаг гэж би бодоод байхгүй юу. Гэтэл тэр ном “Тэр биш ээ” гээд, эсрэгээр нь биччихсэн байсан. Одоо тэгээд яах юм бэ гээд үргэлжлүүлээд уншсан чинь “Хөрөнгө оруулалт хийж сур аа. Хувьцаа худалдаж авч сур. Бонд авч сур” гэсэн байсан.
Түрүүн би хэлсэн, яагаад дундаас нь орхисон бэ гэдгийн шалтгаан нь нэгд, миний хайгаад байгаа юмнууд Монголын санхүүгийн зах зээл дээр байхгүй учраас жаахан урам хугараад. Хоёрт, гадны улсуудад байдаг янз бүрийн хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын сангуудыг санал болгосон байсан. Гэвч хэлний мэдлэггүй хүн чинь тийшээ холбогдож чадахгүй шүү дээ.
Гэх мэтчилэн за бараг бүтэхгүй байлгүй дээ гэсэн бодлоор цааш нь номоо уншаагүй. Гэхдээ надад би ирээдүйд өөрийгөө хамгаалах ёстой, санхүүгийн эрх чөлөөтэй байх ёстой гэсэн бодол байгаад байсан учраас хамгийн анхны алхам буюу ядаж би хувьцаа худалдаж авч суръя гэж шийдсэн.
-Анхны авсан хувьцаа хаанахынх байв?
-Миний цуглуулсан хөрөнгөөрөө авсан хамгийн анхны хувьцаа “Анод” банкны хувьцаа байсан. Худалдаж аваад, бараг 21 хонов уу, үгүй юү банк маань дампуурчихсан. Тухайн үедээ би хувьцаа авахдаа банк хэзээ ч дампуурдаггүй гэж бодож авсан байхгүй юу. Би чинь өөрөө санхүүгийн арвин мэдлэггүй, судлаад сүйд болоод байдаггүй байсан.
IPO хийнэ, ашигтай, үнэлгээ сайн зэрэг ойр зуурын мэдээллүүдийг нь сонсоод, банк хэзээ ч дампуурахгүй байх гэж бодоод, хүүхдүүдээсээ эдийн засгийн хувьд хамааралгүйгээр сүүнийхээ мөнгийг тэтгэврээсээ гадна олоод авчих боломж нь байгаа юм байна гээд л авсан байсан юм. Тэгээд л байхгүй болсон.
-Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээлэл байхгүй, хэн ч тодорхой ойлголт өгөхгүй болохоор шантарсан уу?
-“За энэ миний хийх ажил биш байна” гээд няцаад гарчихсан хүмүүс байдаг. Би дараагийн алхмаа хийсэн. Дараа сард нь дахиад хувьцаа авах нь яалт ч үгүй л зөв байх нь гэж бодсон. Тэр үед Монголд бондын тухай ойлголт ч байхгүй байсан.
Одоо надад авсан олон хувьцаа байдаг. Маш өндөр үнэтэй авч байсан. Жишээ нь, Шивээ-Овоогийн хувьцаа бий. Тэр үед буюу 2008-2013 оны үед уул уурхайн компанийн хувьцаа маш их үнэ хүрч байсан юм. Тэгэхэд 30 сая төгрөгөөр Шивээ-Овоогийн хувьцааг авсан. Одоо 2000 төгрөг болсон байх жишээтэй. Гэхдээ компани нь дампуураагүй учраас би тэр хувьцаануудаа хадгалаад л явж байдаг юм.
Мэдээлэл байхгүй учраас тэрийг тэр дор нь зараад, мөнгөө гаргаад авчихдаг гэдэг ойлголт байхгүй байсан. Байнга ийм арилжаа хийдэг улсуудад арай өөр тактик байдаг юм байна лээ. Би “За одоо яах вэ, ханшийг өдөр бүр хараад байвал стресстээд байх юм байна” гээд сэтгэл зүйгээ “бэлдсэн” учраас сүүл рүүгээ дассан.
-Дараа нь та ямар оролдлого хийсэн бэ?
-Тэгж явж байгаад Ганхуяг захирлын “Хэвлэх үйлдвэрийн хувьчлал”-д ах, дүүсээрээ бүгдээрээ оролцъё. Яагаад бид дандаа өөрсдийнхөө боломжийг гадны хүмүүст алдаад байх ёстой юм бэ гэж уриалахыг сонсоод, сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.
Ямартаа ч бид оролдсон боловч 21 хоногийн дараа байна уу амжилт олоогүй. Гэхдээ “Итгээд, бидэнд хөрөнгө оруулалт хийсэн танд баярлалаа” гээд, сая төгрөгийг минь дансанд хийгээд, Ард санхүүгийн нэгдлийн 20 ширхэг хувьцаа өгсөн. Тэр үед хөрөнгийн бирж дээр ийм нэртэй нэгдэл хайхад байхгүй байсан.
-Ямар учиртай байсан юм бол, ямар ч бүртгэлгүй үйл ажиллагаа явуулна гэж байхгүй баймаар юм?
-Сонин юм бэ гэж бодсон. Хөрөнгийн биржээс хувьцаат компаниуд л авна гэсэн ойлголт яваад байна шүү дээ. Энэ компани чинь хөрөнгийн бирж дээр байхгүй мөртлөө хувьцаа аваад байх юм, ямар учиртай юм бэ гээд хайсаар байгаад олж уулзсан.
Тэгсэн чинь “Тийм ээ, манайх хаалттай компани. Та хэрвээ ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл манай компанийн хувьцааг авах боломж бий” гэж зөвлөсөн. Тэрнээс хойш Ард санхүүгийн нэгдэлээс салаагүй. Тэгээд “Манайх ийм шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байна. Та сонирхож байвал ирээд уулзаарай" гээд ярьдаг байсан. Тэр үед энэ компани цөөхөн л хүнтэй байсан.
-Тэр үе маш олон койн ар араасаа гарч байсан үе үү?
-Үгүй, тэгэхэд койн гараагүй байсан 2015 он л доо. Койны хувьд суурь нь анх 2018 онд тавигдсан. Нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд очиход Ганхуяг захирал “Би банк байгуулах мөрөөдөлтэй” гэж ярьж байсан. Би банк гэхээр маш том бүтэцтэй гээд бодоод байсан. Маш том байшин, олон салбар байх байх гээд, за энэ хэзээ ч бүтэхгүй гэж бодоод өнгөрсөн.
Дараа жил нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар ирээрэй гэхээр нь очлоо. Тэгсэн дансанд дан дан дан гээд зоос шиг юм шаржигнаад ороод ирсэн. “Та нарт юу орж ирэв” гэсэн. 50 мянга гэсэн тоотой юм орж ирлээ гэсэн. Юуг нь мэдэхгүй.
-Хувьцаа эзэмшигч хүн болгонд өгсөн юм уу?
-Тийм ээ, бүгдэд нь урамшууллын оноо гэж олгосон. За ямар ч байсан 50 мянга гэсэн юм өглөө. Энэ нь тэгээд нэг юм болох юм байлгүй гээд орхисон. 2018 онд зах зээл дээрээс худалдаж авах зэрэг боломжууд гарч ирсэн. Би 2019 онд 4 төгрөг байхад нь койн авч байсан.
Хоёр дахь боломж нь аппликэйшн ашигласны төлбөрт шимтгэлийнхээ мөнгөнд урамшуулал олгоод байсан. Мөн өөртөө хадгаламж хийсний төлөө, зээл авсны төлөө, зээлээ хаасны төлөө урамшуулал өгдөг. Өнөө 50 мянган тоотой юмаа ямар ч байсан хувьцаа шиг л юм байх, хэзээ нэг цагт өгөөжөө өгөх юм байна гэж бодож байсан. Энэ нь өөрөө эко систем буюу блокчэйн системээрээ ялгаатай.
Номин, И-Март урамшууллын оноо гэж олгодог. Нэг оноо тэнцүү нэг төгрөг өгдөг. 10 мянган оноотой бол бид 10 мянган төгрөгийг худалдан авалтаасаа хасуулаад, төлбөрөө хийгээд авдаг бол энэ Ард аппликэйшний урамшууллын оноо юугаар ялгаатай вэ гэхээр зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр ханш нь дандаа дээш, доош хэлбэлзэж байдаг. Тэрүүгээрээ гайхамшигтай, бусад урамшууллын онооноос ялгаатай.
-Та тэрбумтан болсноо хэзээ, хэрхэн мэдсэн бэ?
-2021 онд койн койн гээд хүн болгон яриад эхэлсэн. Нөгөө авсан байсан койны маань нэг төгрөг болоод унасан байсан ханш нь тэрбум болтлоо өссөн байгааг хараад “Ваав, ийм гайхамшиг байдаг юм байх даа. Хорвоо дээр ийм гайхалтай юм байдаг юм уу” гэж бодсон.
-Яг тэр үед танд юу бодогдсон бэ?
-Хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө ийм боломжийг мэдэрч чадсан чинь 20, 30 жилийн турш ажилласан миний цаг зав, хөдөлмөр маш үнэгүй санагдсан. Би тэр цаг хугацаанд маш их харамссан шүү. Ийм гайхамшиг байна. Би 20, 30 жил юу хийж амьдарч байсан юм бэ гээд, гайхах, харамсах, баярлах мэдрэмж бүгд хоромхон зуур давхацдаг юм билээ.
Манай Ард койны урамшууллын оноо үнэхээр гайхамшиг. Энэхүү аппыг ашиглаарай, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, ирээдүйд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гоё мэдээллүүдийг өгдөг шүү. Би одоо элч гэдэг цолтой. Сонирхсон хүн бүрт би мэдээлэл өгч, мэдлэгээ харамгүй хуваалцахад 24 цагийн турш бэлэн шүү гэж хэлмээр байна.
-Таныг тэгэхээр санхүүгийн эрх чөлөөнд хэдийнэ хүрчээ гэж үзэж болох уу?
-Хүрсэн. Хоёр охиноо гадаадад ямар ч асуудалгүй төлбөрийг нь төлөөд сургаж байна. Одоо би санхүүгийн ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гэхэд койноо зах зээл дээр гаргаад, тухайн үеийн ханшаар борлуулаад, асуудлаа шийдчихдэг. Дараа нь мөнгө орж ирвэл би буцаагаад л койноо авдаг. Аппликэйшнээ ашиглаад, шимтгэлээрээ асуудлаа шийдчихнэ.
Нэг талаараа энэ чинь гүйлгээ хийгээд шимтгэл гарчихсан бол нөгөө талаараа эргээд энэ чинь баялаг болоод, миний мөнгийг эрсдэлээс ч хамгаална. Энэ гоё юм нэвтрүүлсэн залуучуудыг дэмжээрэй. Та нарт бүгдэд нь ийм боломж байгаа шүү гэж хэлье.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
Зочин [103.212.162.144] 2025-02-26 18:47:53
Hudlaa shuu
Зочин [103.168.34.28] 2025-02-26 17:54:22
haaj bolohgui web ene ter haaj bhaar iim luivarchdiig ilchlen shalgaj hyazgarlah heregtei shd ee.
Луйвар шүү [202.55.188.125] 2025-02-26 17:52:13
ЗААА ЁСТОЙ ХУД ШҮҮ ТАНЫ МӨНГИЙГ СЭГСРЭХ МАРКТЕНГ БНА.!!! ЛУЙВАРЧИД БАЙЖ БОЛОМГҮЙ САНАЛ ТАВИЖ ХҮНИЙ ШУНАЛЫГ ХӨДӨЛГӨЖ СЭГСЭРДЭГ ШҮҮҮҮҮ.!!!!!!!!!!!!!
зочин [64.119.30.119] 2025-02-26 15:39:48
1 төгрөг байснаа тэрбум үнэлгээтэй болсон ямар нэртэй койн бна вэ. Баримттай мэдээлэл тавина уу
Амина [124.158.108.222] 2025-02-26 15:29:50
Энэ хүүхэнд сайхан тохиолдол таарсан байна. Үргэлж ийм байхгүй л дээ. Ардын компаниуд бол Хөрөнгийн бирж дээр бол ?????0000000. Ноогдол ашиг өгдөггүй. Худлаа сүржин попрдог.
Зочин [202.9.46.133] 2025-02-26 15:14:42
Койноор хүмүүсийн мөнгийг луйвардаж баяжаа биз. Харанхуй массуудыг буруу зүйл рүү уруу татаж байна. ОРкуудын шунал нь хөдөлж мөнгөө койнд хөрөнгө оруулаад залилуулчихлаа гээд албатай юм шиг гоншигнох болно.