Дональд Трамп: Миний хийж чадах зүйл бол Оросыг санхүүгийн хувьд тун таагүй байдалд оруулж чадна

Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй Зууван танхимд уулзаж “АНУ Украины асуудлаар яриа хэлэлцээ хийхээр манай төлөөлөгчид яг одоо Орос руу явж байна. Одоо бүх зүйл Оросоос хамаарна. АНУ гал зогсоох тухай хэд хэдэн эерэг дохио Оросын талаас хүлээн авсан. Хэрэв Орос дайныг үргэлжлүүлэхээр шийдвэл тэдний эсрэг сүйрэлд хүргэх хориг арга хэмжээ авахаас аргагүй болох байх. Миний хийж чадах зүйл бол Оросыг санхүүгийн хувьд тун таагүй байдалд оруулж чадна. Энэ нь Оросын хувьд маш муу зүйл байх болно. Би энх тайвныг тогтоохын тулд заавал ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна. Учир нь эдгээр санхүүгийн хориг арга хэмжээ Москвад сүйрэл авчрах болно. Бид Украины асуудлаар ямар нэг зүйл хийхэд ойрхон байна” гэж мэдэгдэв. Үнэхээр ч Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт “Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф Орос, Украины хооронд гал зогсоох хэлэлцээр хийхээр Москваг зорих болно” гэж мэдээлэв. Харин энэ үеэр Оросын төрийн хэвлэлүүд Курск муж дахь командлалын байруудын нэгэнд зочилж буй Владимир Путиныг харуулсан дүрс бичлэг тараав. Анх удаа цэргийн дүрэмт хувцас өмсөж, анх удаа байлдааны талбарт очиж буй Путиныг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов угтаж авав. Урьд нь Путин фронтын шугаманд очсон гэж тусгайлан бэлдсэн иргэд, цэргийyхэнтэй уулзаж буй огт өөр газарт авахуулсан бичлэг тараадаг байсан юм. Харин энэ удаа Владимир Путинд армийн генерал Валерий Герасимов “Оросын цэргүүд одоо Курск муж дахь Украины зэвсэгт хүчний эзэлсэн газар нутгийн 86 гаруй хувийг хянаж байна. Сүүлийн тав хоногт Оросын арми хүн ам суурьшсан 259 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий 24 суурин газрыг хяналтдаа авсан” гэж илтгэв. Хариуд нь Путин “Курск мужийг бүрэн чөлөөлж, улсын хилийн дагуу аюулгүйн бүс байгуулах талаар бодох ёстой" гэж мэдэгдэв. Кремлийн суртал ухуулагчид “Оросын арми Украины цэргүүдээс газар нутгаа чөлөөлж байна” гэж мэдээлсний дараа BBC-ийн магадлан, шалгах Мониторингийн баг Курск мужид үүссэн нөхцөл байдлыг судалсан байна. Тэд kрос цэргүүд Курск хотын төв талбайд Оросын далбаа мандуулж буй дроноор авсан зургийг ОХУ-ын төрийн мэдээллийн агентлагууд тарааж байгаа боловч энэ бичлэг Telegram сувгаас хасагдсан болохыг тогтоожээ. Учир нь 140 см өргөнтэй хийн шугамаар 11 км явж гарч ирсэн Оросын цэргийн гол хүч буюу 80 орчим цэрэг утсгагдаж үлдсэн 10 орчим цэрэг олзлогдсон бөгөөд өөр газраар гарч ирсэн цөөн цэрэг нь Курск хотын төв талбайд Оросын далбаа хам хум мандуулж орхиод хаашаа ч юм алга болсон юм байна.
Гэтэл Курск мужид Оросууд Украины армийн гурвын гурван гэнэтийн цохилтод өртөж байсан атал энэ удаа тэднийг гэнэдүүлж чадсангүй. Хамгийн гол нь Оросын арми өөрийн уламжлал ёсоор маш их хохирол амссан ч Украины хөдөлгөөнт цэргүүдийг бүсэлж чадсангүй. Мөн Оросын арми жил гаруй фронтын бүх шугамын дагуу довтолсон ч ганц хэсгээр нь сэтэлж чадалгүй, үүний оронд дэлхийн бүх дайнд гарч байгаагүй их хохирол амсаж орхив. Эдгээрийг цэргийн шинжлэх ухаанд тактикийн ялагдал гэж нэрлэдэг. Харин Путин анх удаа “зориг” гаргаж, цэргийн дүрэмт хувцас өмсөж, байлдааны талбарт очиж буйн цаад учир ийм юм.Саяхан болсон Европын Холбооны ээлжит бус дээд чуулган “Гал зогсоосны дараа Украины тэнгэрийг өөрийн цэргийн онгоцуудаар бүрэн хамгаална. Оросын ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчдийн амь насанд халдах оролдлого хийхгүй” гэсэн хамтарсан шийдвэрт хүрсэн. Энэ нь Орос цэрэг дахиж Украин руу буудахгүй бас Путиныг сайн дураараа суудлаа өгвөл олон улсын шүүхээр оруулахгүй гэсэн үг. Мөн суудлаасаа буухгүй бол Оросын ерөнхийлөгчтэй ял хэлэлцэх болно гэсэн анхааруулга юм.
Ийнхүү Курск мужийн тулаан дэлхийн II дайнд Германыг Оросуудад ялагдах эргэлт болж байсан бол өнөөдөр Оросуудыг барууны улсуудын эвсэлд үг дуугүй бууж өгөх явдлын эхлэл болж орхив. Маш товчоор жил гарангийн хугацаанд Владимир Путин, Валерий Герасимов нарын хийсэн тактикийн ялагдлууд хуримтлагдсаар стратегийн ялагдал буюу үг дуугүй бууж өгөхөөс өөр аргагүй байдалд хүргэв. Одоо Путины хувь заяа өөрийнх нь суудлаа өгөх эсэхээс шууд хамаарах болно. Эс бөгөөс юу болохыг АНУ-ын ерөнхийлөгч “Оросын хувьд маш муу зүйл байх болно” гэж хэлсэн хэрэг.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Ergui pizda be [196.240.190.90] 2025-03-14 14:57:59
Ene henii zolios serguulch be iim maliin medeelel tabij bsag ene medee.mn suirch bna daa
ЗОЧИН [122.201.31.105] 2025-03-14 15:35:58
ОРОСД ОДОО ДОТООДЫН ҮЙМЭЭН МАШ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА
Зочин [66.181.161.78] 2025-03-14 14:48:48
Г.Амарсанаа та цагаан солиотой болчихсон мэдээллийн бодит үнэнийг ойлгож чадахгүй ямарч үндэслэлгүй худал мэдээллийг яаж эвлүүлж оруулсан юм болдоо, хөөрхий минь дээ Бодит мэдээллийг ертөнцөөс мөн ч хол байна даа Ийм эрхгүй үхэр минь одоо больдоо
Зочин [139.5.217.249] 2025-03-14 14:44:40
Мөрөөд
Зочин [133.149.211.166] 2025-03-14 14:21:26
Pizda
Зочин [59.153.87.13] 2025-03-14 14:17:15
Хаха.энэ ёстой гоё үлгэр ярьдаг үлгэрчин хүү байна даа.Ву юу гэнэ үү.Уламжлалт ёсоороо гэнэ үү.хаха. Укрхйн нь уламжлалгүй ёсоороо 4н мужаа эзлүүлээд байгаан байх даа.Аманд нь баас,тархинд нь ус нэммээр хүү санж..ккк
Зочин [103.57.95.75] 2025-03-14 14:08:15
Барууны нохойн гөлөг битгий тархи угаагаад бай