Хадгаламж, зээлийн хоршоод улсын төсөвт 2.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Хадгаламж, зээлийн 178 хоршоо /ХЗХ/ 2024 онд ажиллажээ. Энэ нь 2023 оныхоос 13-аар буусан үзүүлэлт юм.
Гэвч гишүүдийн тоо 75,252 болж 3.6 хувиар нэмэгджээ. Хоршооны 28918 гишүүн нь 258.7 тэрбум төгрөгийн зээлтэй байхад, 45579 гишүүн нь 248.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.
Мөн салбарын нийт хөрөнгө 2023 оныхоос 16.4 хувиар, 2020 оныхоос 39.4 хувиар нэмэгдэж 356.8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ салбарт 623 хүн ажиллаж байгаа, түүний 70.5 хувь нь эмэгтэйчүүд юм.
Хөрөнгийн 90 хувийг 1 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 39 ХЗХ, 5 хувийг 500 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөтэй 25 ХЗХ, 5 хувийг 500 сая хүртэл хөрөнгөтэй, 114 ХЗХ бүрдүүлдэг.
Хөрөнгийн 96.7 хувь нь санхүүгийнх, 3.3 хувь нь санхүүгийн бус байгаа юм. Санхүүгийн хөрөнгийн 20.8 хувийг мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, 74.2 хувийг цэвэр зээл, 1.7 хувийг бусад санхүүгийнх хэмээжээ.
Эх үүсвэрийн хувьд хөрөнгийн 75.8 хувь нь санхүүгийн өр төлбөр, 23,2 хувийг өөрийн хөрөнгө, 1 хувийг санхүүгийн бус өр төлбөр бүрдүүлжээ.
Улаанбаатар хотод 2024 онд үйл ажиллагаа эрхэлж буй 87 ХЗХ-ны 96.6 хувь нь төвийн зургаан дүүрэгт, 3.4 хувь нь алслагдмал гурван дүүрэгт байрлалтай. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 91 ХЗХ-дын 42.9 хувь нь баруун бүсэд, 24.2 хувь нь төвийн бүсэд, 18.6 хувь нь хангайн бүсэд, 14.3 хувь нь зүүн бүсэд байна.
Салбарын хүртээмжтэй байдлыг хөдөлмөрийн нас (18-64)-ны 10000 хүнд, 1000 ААН-д ногдох ХЗХ-дын тоогоор тооцоолоход дараах байдалтай гарчээ. Тухайлбал, 1000 ААН-д ногдох ХЗХ-ны тоогоор Налайх дүүрэг 2.7, Чингэлтэй дүүрэг 2.3 хувийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Мөн Баянгол дүүрэг 0.8 гэсэн үзүүлэлттэй байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд 10000 хүнд ногдох ХЗХ-ны тоогоор 2.7, 2.2 хувь гэсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Энэхүү хүртээмжийн үзүүлэлтийг орон нутгийн 4 бүсээр ангилахад, баруун бүс 10000 хүнд ногдох ХЗХ-ны тоогоор, зүүн бүс 1000 аж ахуйн нэгжид ногдох ХЗХ-ны тоогоор тэргүүлсэн байна.
Улсын хэмжээнд ХЗХ-д хадгаламж эзэмшигч нэг гишүүн дунджаар 5.5 сая төгрөгийн хадгаламжтай. Энэ үзүүлэлт нийслэлд 8 сая, орон нутагт 2.6 сая төгрөг гэж гарсан аж. Харин зээлтэй нэг гишүүн нийслэлд 14.6 сая төгрөг, орон нутагт 4.2 сая төгрөг, дундаж нь 9.8 сая төгрөг гэжээ.
Салбарын нийт зээл 258.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 49.6 тэрбум төгрөгөөр их, 23.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2020 оныхтой харьцуулахад 91.1 тэрбум төгрөгөөр илүү, 54.4 хувиар нэмэгдсэн байна.
Цэвэр зээл 264.8 тэрбум төгрөгт, зээлийн эрсдэлийн сан 4.5 тэрбум төгрөг хүрчээ.
Нийт зээлийн 94.8 хувь хэвийн ангилалтай байна. Харин хугацаа хэтэрсэн зээл 7.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Тэгвэл чанаргүй зээл 9.2 хувиар буурсан аж. Салбарын чанаргүй зээлийг 2020 оныхтой харьцуулахад, 1.4 тэрбум төгрөгөөр буурсан байх жишээтэй.
Зээл олголтын 17.1 хувь нь хүн хөлсөөр ажиллуулдаг өрхөд, 10.5 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа машин мотоциклийн засвар үйлчилгээнд,11.1 хувь нь санхүүгийн болон даатгалд зориулагджээ.
Хаагдсан зээлийн 15.3 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээнд, 14.3 хувь нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаанд, 6.4 хувь нь хүн хөлслөн ажиллуулдаг өрхөд зориулж олгосон зээлүүд байна.
Хадгаламж 248.6 тэрбум төгрөг хүсэн нь өмнөх оныхоос 15.5 хувиар нэмэгджээ. Түүний 97.9 хувь нь хугацаатай, 2.1 нь хугацаагүй ажээ.
Тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай 25 ХЗХ, 217.7 төгрөгийн хадгаламж татан төвлөрүүлсэн нь салбарын нийт хадгаламжийн 87.6 хувь, 10 саяас 1 тэрбумын хадгаламжтай 140 ХЗХ, 30.8 тэрбум хадгаламж татан төвлөрүүлсэн нь 12.38 хувь, 10 саяас доош төгрөгийн 10 ХЗХ, 0.1 тэрбум төгрөгийн зээл татан төвлөрүүлсэн нь 0.02 хувийг бүрдүүлжээ. Харин 2 ХЗХ хадгаламж татан төвлөрүүлээгүй аж.
Хугацаатай хадгаламжийн сарын дундаж хүү 1.4 хувь, зээлийн сарын дундаж хүү 2.4 хувь гэжээ.
ХЗХ-ны хүүгийн орлогыг өмнөх оныхтой харьцуулахад, 74.7 тэрбум төгрөгт хүрч, 21.1 хувиар нэмэгджээ. Тухайлбал:
- Зээлийн хүүгийн орлого 65.4 тэрбум төгрөг,
- ББСБ-аас авсан хүүгийн орлого 7.5 тэрбум төгрөг,
- Зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн орлого 1.5 тэрбум төгрөг,
- Зээлийн хүүгийн орлогын буцаалт 0.3 тэрбум төгрөг,
Мөн хүүгийн зардлыг өмнөх оныхтой харьцуулахад, 40,8 тэрбум төгрөгт хүрч, 19.2 хувиар нэмэгджээ. Тухайлбал:
- Хадгаламжийн хүүгийн зардал 40 тэрбум төгрөг,
- ББСБ-д төлсөн болон бусад хүүгийн зардал 0.6 тэрбум төгрөг,
- Санхүүгийн байгууллагад төлсөн хүүгийн зардал 0.2 тэрбум төгрөг,
- Хүүгийн зардлын буцаалт 0.03 тэрбум төгрөг,
Энэ салбар тайлант онд 77.9 тэрбум төгрөгийн орлоготой, 62.6 тэрбум төгрөгийн зарлагатай 15.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Хадгаламж зээлийн 156 хоршоо 15.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, 20 ХЗХ 0.2 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2 ХЗХ ашиг, алдагдалгүй гарсан байна.
Тус салбар нийгмийн даатгалын шимтгэлд 1 тэрбум төгрөг, ХАОАТ-т 1.5 тэрбум төгрөг ААН-ийн орлогын албан татварт 2.1 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн энэ төрлийн хоршоод 100 төгрөг олохын тулд 24.1 төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргасан байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд дурджээ.
Сэтгэгдэл