УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Элчин сайдууд, ДТГ-ын тэргүүн нар урилгаар оролцоно

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар урилгаар оролцоно.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч тааллаараа оролцох бол Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагын дарга нар тус тус оролцох юм.
УИХ-ын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул хаврын ээлжит чуулганы нээлт гуравдугаар сарын 17-ны даваа гарагт болно
Сэтгэгдэл