13 настай хүүхэд мотоциклоос унаж амиа алджээ

"Хүүхэд мотоциклоос унаж нас барлаа" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 13 настай хүүхэд "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад, унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Иймд бага насны хүүхэд болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслэл ашиглахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.6] 2025-03-17 19:06:54
tiim shuu odoo uyd ch hotoor unaj baigaa hun ih haragddag
Зочин [59.153.115.177] 2025-03-17 19:56:17
Тим үлдээ