1000 хөвгүүний чуулган Монголын хүүхдийн ордонд болно

2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-нд албан ёсны айлчлал хийнэ.
07:35 цагт:
Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд амжилттай оролцоод ирж буй Монголын Тусгай олимпын баг, тамирчид "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууна.
09:00 цагт:
Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан МУИС, ШУТИС, НҮБХС хамтран “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбогдох утас:99177048
09:30 цагт:
Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвт уулзалт зохион байгуулна.
10:00 цагт:
1000 хөвгүүний чуулган Монголын хүүхдийн ордонд болно.
11:00 цагт
Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галарейд нээнэ.
БУСАД
-Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ын сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт ухаан спортын ордонд эхэлнэ.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
ариун [43.242.241.154] 2025-03-18 10:36:24
1000 ээж, 1000 одонт, бүүр 1000 хөвгүүн дараа нь 1000 өвөө, эмээ, хүүхэн хархүү.... хоцрогджээ
Зочин [202.131.234.123] 2025-03-18 08:18:13
солиорол хийрхэл ээр голоо зогоож байх ТӨР юм даа. Манжийн үед иймэрхүү байсан байхаа.