Хилчдийн дундаас хурандаа цолтнууд төрлөө

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Хил хамгаалах байгууллагын зарим алба хаагчдад ахлах офицерын хурандаа цол хүртээлээ.

Тодруулбал, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Батзолбоо, Монгол Улс, ОХУ хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн хилийн төхөөрөмжийн асуудал хариуцсан шинжээч-ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батзориг,

Хилийн цэргийн 0406 дугаар ангийн Ашиглалтын өмнөх захиргааны дарга, дэд хурандаа Ц.Одсүрэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Инноваци судлалын төвийн дарга, дэд хурандаа Х.Бекжан нар хурандаа цол хүртсэн байна.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

Зочин [112.72.9.122] 2025-03-18 09:07:15

тэнэглэл

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.