Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ

Aдмин / Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог бөгөөд нийслэлийн сургуулиуд 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-нийг дуустал бие даалтын долоо хоног буюу сурагчид танхимаар хичээллэхгүй.

Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах ба 4-р сарын 7-ноос нийслэлийн сургуулиудын II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл 4-р сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.

Харин хөдөө орон нутагт 3-р сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-нийг дуустал II улирлын амралт үргэлжилнэ. 4-р сарын 11-нээс хичээл орно.

III улирлын амралт:

  • Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс
  • Дунд, ахлах анги 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.