"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб мэдэгдэл гаргалаа

Aдмин / Нүүр

Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб гуравдугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл гаргалаа.

Эрүүгийн цагдаагийн албанаас гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө http://xn--c1atdaal.mn/ мэдээллийн сувгийг шалгасан, тус сувгийн сэтгүүлч ажилтнуудаас мэдүүлэг авсан гэх үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэнд Үндсэн Хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх болон Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн цагдаагийн алба болон холбогдох хууль хяналтын байгууллагыг Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль журмыг ноцтой зөрчсөн, хүний эрхэд халдсан хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүд, хууль тогтоох байгууллага тус хуулийн төсөл болон дагаж өөрчлөгдөх бусад хуулиуд дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулиар ял шийтгүүлдэггүй байх зарчмыг хангахыг хүсэж байна. Үүний төлөө “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб дуу хоолойгоо хүргэж хамтран нэгдэхэд бэлэн.

May be an image of text

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБ


Сэтгэгдэл

Бичээч [175.177.46.22] 2025-03-19 11:33:43

Хэвлэл мэдээлэл нэрийн дор мөрийтэй тоглоом эрхэлж, тархи угааж, бусдын гар хөл болж болохгүй. Ноорог гэж жинхэнэ ноорог бололтой. Эртхэн хогийн саванд хийсэн нь дээр. Бас нэг ҮНЭРЭЭ л байгаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.