Америкийн бараанд татвар ногдуулахыг хойшлуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд татвар ногдуулсны хариуд Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд татвар ногдуулахаар төлөвлөснөө ирэх дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл түр хойшлуулжээ.

Уг шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч ЕХ хэлэлцээ хийхийн тулд хоёр долоо хоногоор хойшлуулсан байна. Тус холбоо мөн Америкийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд хоёр дахь багц татварыг ногдуулахаар төлөвлөж байгаа юм.

ЕХ-ны Худалдааны комиссар Марос Сефчовичийн хэлснээр, харилцан тохиролцсон шийдэлд хүрэхийн тулд дээрх шийдвэрийг гаргажээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өмнө нь тус холбооны хэрэглэгчид болон бизнесийг хамгаалах нь бидний үүрэг гэж мэдэгдэж байв. Нийт 27 гишүүн улсаас бүрддэг тус холбоо Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацааны үеэр ногдуулж байсан жинс, бурбон виски, мотоцикл, самрын тосны татварыг сэргээх гэж байгаа ажээ.

ЕХ-ны энэ алхам нь Д.Трампын Бүгд найрамдах намынхны хяналтад байдаг муж улсууд, түүнчлэн Америкийн бизнест хохирол учруулахуйц бараа бүтээгдэхүүнүүдэд чиглэснээр Европын бараанд татвар ногдуулах шийдвэрээ цуцлахад хүргэнэ хэмээн ЕХ үзэж байна.

Мөн Франц, Испани, Италийн зүгээс хариу арга хэмжээг хойшлуулахыг Европын Комиссоос шаардсан гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Уг мэдээнд мөн бурбон вискийг татварын жагсаалтаас хасаж магадгүй талаар дурдсан байна. Д.Трамп Европын дарс, согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсний дараа дээрх мэдээлэл цацагджээ. Ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Д.Трамп ЕХ-нд нэмэлт татвар ногдуулж магадгүй байгаа боловч одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Э.Хулан


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.206] 2025-03-21 23:49:00

Ану том доо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.