Монгол Улсын төрийн далбаагаар “Кутуб Минар” цамхагийг гэрэлтүүлэв

Aдмин / Энтертайнмент

Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Шинэ Дели хотноо хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг нээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд нар үг хэлэв.

Тус арга хэмжээнд хоёр улсын ГХЯ зэрэг төрийн байгууллагын өндөр албаны хүмүүс, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид, тус улсад сурч, ажилладаг Монгол иргэд, оюутан залуус болон Шинэ Дели дэх гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Мөн энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Кутуб Минар” цамхагийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа болов.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

зочин [66.181.161.110] 2025-03-21 22:36:35

сайхан харагдаж байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.