Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно

Гуравдугаар сарын 23-нд ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө +6…+8 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.
Сэтгэгдэл