“Нэр дэвшигчийн сонсгол”-ыг Төрийн ордонд зохион байгуулна

Aдмин / Улстөр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2025 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонсголд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 14:00 цаг хүртэл цахимаар, эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.

Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ж.Батзоригийн мэдээлэлтэй танилцана уу.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-261029/

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Э.МӨНХ


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2025-03-24 14:13:15

төрөөр эргэлдсэн шумуул хүнийг бүү оролцуул


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.