БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРӨЛЖСӨН, БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД БҮС” БОЛНО

Д.Тулга / Улстөр

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд, нийт казах ахан дүүс Та бүхэнд өвлийг өнтэй давж, урин хавар цагтай учран золгож байгааг бэлгэдсэн казах түмний уламжлалт Наурызын баярын мэнд хүргэе.

Хаврыг угтаж, нарыг тосох баяр - Наурызыг тохиолдуулан Эх Монгол нутагтаа болон дэлхийн улс орнуудад амьдарч ажиллаж, үндэсний соёл, зан заншлаа дархалсаар буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон тойргоос зохион байгуулж, 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэний 5 гишүүн нь казах түмний төлөөлөл болж сонгогдсон байна.

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт баруун бүс нутагт дэд бүтэц, аялал жуулчлал, тээвэр логистикийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тусгаж, баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг судлах, Цагааннуур боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, Алтай таван богдыг түшиглэсэн аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргаж, өнгөрсөн хугацаанд бид хамтдаа олон ажлыг үр дүнд хүргэсэн байна.

Мөн баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг ирэх зургаадугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулж, баруун бүсийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хамтдаа хэлэлцэх болно.

Хайр энэрлийг түгээн, үржил шимийг тэтгэгч эрхэм баяраа ам дүүрэн ерөөлтэй, дастархан дүүрэн идээ будаатай, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.

#Наурыз мейрамы хутты болсын.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.