Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны гуравдугаар сарын 24-нөөс 30-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

3 дугаар сарын 24-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

3 дугаар сарын 24-нд: Монгол Улсын Засгийн газар-НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд болно.

3 дугаар сарын 24-нд: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.

3 дугаар сарын 25-нд: “ЖАНЦАННОРОВ" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.

3 дугаар сарын 25, 26-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

3 дугаар сарын 26-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 26-нд: Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.

3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдөр тохиож байна.

3 дугаар сарын 27-нд: Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам болно.

3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Театрын өчигдөр ба маргааш” өдөрлөг зохион байгуулна.

3 дугаар сарын 27-нд: БНХАУ-ын орчин үеийн шилдэг зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номноос сэдэвлэсэн жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглоно.

3 дугаар сарын 27, 28-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 28-нд: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

3 дугаар сарын 28-нд: Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын "Moody Blues" тоглолт Улсын Филармонийн тайзнаа болно.

3 дугаар сарын 29-нд: "Бест баззер" чансаа өндөр 64 бөхийн сугалаат барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.

Орон нутагт:

3 дугаар сарын 24-26 нд: Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.

3 дугаар сарын 25-27-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" болно.

3 дугаар сарын 29-30-нд: Архангай аймагт Хангайн бүсийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн болно.

3 дугаар сарын 29-30-нд: Архангай амйгийн Өгий нуурт Мөсний загасчлалын аварга шалгаруулах “Өгий цом-2025” тэмцээн болно.

Хилийн чанадад:

3 дугаар сарын 26-30-нд: Сингапурт болох 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно.

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.