Д.Цогтбаатар: Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байна

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр /2025.03.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад, шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн, өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй.

Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн бий. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн. Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг Улсын дээд шүүх тайлбарлана.

Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй.

Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байна.

Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.64] 2025-03-25 23:04:35

Гишүүн болохоосоо өмнө шүүхээр ороод бүгд найрамдах уншуулсан, гишүүн болсноосоо хойш хэрэг хийгээгүй учир гишүүнээрээ үлдэнэ гээд байгаа юм биш үү хөөрхий. Хоргодох байрнаасаа гарахгүй гээд үхэж алдаж байна даа. Их хурал чинь монголын супер хулгайчдын оромж болжээ

Зочин [66.181.191.127] 2025-03-25 11:17:54

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХОРГОДОХ БАЙР БОЛЖДЭЭ

Зочин [202.126.89.153] 2025-03-24 21:35:19

Зайлуулаад л дүн нь

Зочин [103.57.92.80] 2025-03-24 21:31:48

Цавьдвал яанаа

Зочин [103.57.95.224] 2025-03-24 21:02:35

Гишүүнээс мултарвал, нэг юманд шууд орох учир, хоног төөрүүлэх санаатай юм уу? Сагсагнаад байсан, одоо уйлж мөөрах дөө тулсан уу???

Ургамал [103.71.100.44] 2025-03-24 18:57:10

Ийм тэнэг гишүүн тэгээд бас АН -ынх гээд байгаа. УИХ гишүүн болохоосоо өмнө хулгай хийсэн болохоос, гишүүн болчихоод хулгай хийгээгүй гээд байгаа юм байхдаа, залуул. Эр хүн юм бол буруугаа хүлээгээд зайлах ёстой. Би жагсаалтаар гишүүн болоогүй гэж бас л тэнэгтлээ. Жагсаалтын гишүүнтэйгээ барьцаж зууралдаж цуг үхье гэнээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.